UBLife Logo
Хөгжим

BTS-ийн Жинийг үнссэн япон эмэгтэйг шийтгэнэ

BTS-ийн Жинийг үнссэн япон эмэгтэйг шийтгэнэ

БНСУ-ын BTS хамтлагийн дуучин Жинийг хүчээр үнссэн хэргээр Японы 50 настай эмэгтэй Шүүхэд дуудагдлаа. TBS News-ийн мэдээнд дурдсанаар тэрээр “Гомдолтой байна. Би энэ үнсэлтийг гэмт хэрэг гэж тооцогдоно гэдгийг мэдээгүй” гэж мэдүүлж байгаа гэнэ. Сөүлийн шүүхээс түүнд “Олон нийтийн газарт, хүний биед зөвшөөрөлгүй халдаж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял тулгаж байна.

Жин өнгөрсөн оны зургаадугаар сард Сөүлд “Jin Greeting” хэмээх ёслол зохион байгуулж, мянга гаруй фентэйгээ тэврэлдэх үнэгүй арга хэмжээ хийжээ. Харин япон эмэгтэй А Жинтэй тэврэлдээд хоолойд нь үнссэн байна. Дараа нь А блог дээрээ “Миний уруул түүний хоолойд хүрсэн. Ямар зөөлхөн арьстай юм бэ” гэж бичин,  BTS хамтлагийн фенүүдийн уурыг хүргэсэн билээ. Тэдний нэг нь Засгийн газрын сайтад гомдол гаргаснаар энэ нь эрүүгийн хэрэг болон хувирсан юм.   

Цагдаагийн газраас Японы иргэн А-г ирж байцаалт өгөхийг шаардсан ч тэр эх орондоо харьсан байлаа. Харин энэ удаад сайн дураар Сөүлийн шүүхэд ирсэн тул хэргийг дахин хэлэлцэж байна. Ямар шийтгэл оноох нь сонирхолтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.