UBLife Logo
Эдийн засаг

"Кызыл - Курагино” төмөр замд монголчууд хөрөнгө оруулах уу?

"Кызыл - Курагино” төмөр замд монголчууд хөрөнгө оруулах уу?

ОХУ-ын Тува төмөр замгүй. Төмөр замгүйн улмаас Элегест дэх том хэмжээний нүүрсний ордоо ашиглаж, нүүрс борлуулж чаддаггүй. Уг нь Тувад төмөр зам барих асуудал 20 жилийн өмнө яригдаж байсан юм. Хэдэн жилийн өмнө дахин хэлэлцэж, БХЯ-ны сайд Шойгу армийн хүчээр барих гэж байсан ч төсөл царцсан.

Харин энэ долоо хоногт Тувагийн Засгийн газраас “Элегест - Кызыл - Курагино” чиглэлд төмөр зам барих төсөлд Монгол, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдыг татан оруулах шийдвэр гаргалаа. Энэ төмөр замыг Монголын хил хүртэл барих эхний төлөвлөгөө гарчээ. Үүний хариуд Хятадын хөрөнгө оруулагчдад Тувагийн газрын ховор элемент, нүүрс зэрэг байгалийн баялаг олборлох ажилд оролцуулах санал тавих гэнэ.

Тувагийн Тэргүүний тусгай төлөөлөгч Владимир Донских “Хятадын тал сонирхож байгаа. Монгол, Хятадын хөрөнгө оруулагчдад төмөр зам, хэрэгцээтэй дэд бүтцийг Оросын нутаг дээр байгуулах зөвшөөрөл өгнө. Хариуд нь байгалийн баялаг, уул уурхай эрхлэх боломж олгоно” гэж мэдэгдсэн байна.

Энэ төмөр зам Төв Евразийн тээврийн коридорт багтаж, ОХУ-ын Монголын баруун аймгууд, Хятадын Шинжаан Уйгартай холбох юм. Ирэх сарын 1-2-нд Эрхүүд болох Орос, Монголын орон нутгийн форум дээр Тувагийн Засгийн газар Монголын “Чингис Хаан Групп”, БНХАУ-ын “China Railways”-тай хамтран ажиллах гэрээ байгуулахаар бэлтгэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бодит байдал\18.136.200.48
Сугарэрдэнэ ээ Монгол хэлний нэмэлт хичээл багшаас ав! ОХУ-н Монголын баруун аймгууд?!-яасан эх орноо тувагийн араас оруулах гээд байна уу ,орос элчингэээс цалин аваа юу