Шинэ жилийн баярын уур амьсгал, жавар хүйтнээ дагуулан арванхоёрдугаар сар ирлээ. Шинэ сарын эхний долоо хоногт болох онцлох эвентүүдийн талаар мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ. Дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжихээ мартуузай. Долоо хоногоо эрч хүч дүүрэн өнгөрүүлээрэй.

Cosy Club Christmas Flea Market

Шошготой шинэ хэр нь өмсдөггүй хувцас, элэгдэж гандаагүй атлаа хэрэглэхээ больсон эд зүйлсээ солилцох, зарахыг хүссэн шинэ жилийн чимэглэл, бэлэг сэлт байгаа бол энэ долоо хоногт Cosy Club-ээс уламжлал болгон зохион байгуулдаг шинэ жилийн Flea Market өдөрлөгийг зориорой.
Хэзээ: 12-р сарын 6,7-нд
Хаана: Cosy Club Ulaanbaatar
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/FsfHGvasCta1hsDF9
CHILL DANCE NIGHT

Шинэ жилийн уур амьсгал орж буй өдрүүдэд свинг жазз хөгжмийн эгшигт бүжих бүжигчдийн тоглолтод морилж, жазз хөгжмийн яруу тансаг болон хөдөлгөөний гайхамшгийг мэдрэх гайхалтай үдшийг өнгөрүүлээрэй.
Хэзээ: 12-р сарын 5,6-ны өдрүүдэд
Хаана: Нийслэлийн Улаанбаатар Театр
П.И Чайковский "Цөмөөхэй" балет

Бид шинэ жилийн баяр мөд болох гэж буйг “Цөмөөхэй” балет тоглогдож эхлэхтэй зэрэгцэн сая нэг санадаг билээ. Клара охины үлгэрийн зүүдний ертөнцөөр хамтдаа аялцгаая.
Хэзээ: 12-р сарын 5,6,7-нд
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Үргэлжлэх хугацаа: 120 минут
Virtuoso Gala Concert

Сүүлийн жилүүдэд эх орондоо болон олон улсын тайзнаа амжилт гаргасан шилдэг өсвөрийн, залуу үндэсний болон сонгодог хөгжимчид, дэлхийн сонгодог урлагийн орчинд Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа гарамгай уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулах үдэш.
Хэзээ: 12-р сарын 06-нд
Хаана: Улсын Филармони
Үргэлжлэх хугацаа: 120 минут
“Үүлэн Жим” Арту урлангийн сурагчдын хамтарсан 5-р үзэсгэлэн

Жил бүр уламжлал болон гардаг Арту Урлангийн сурагчдын хамтарсан 5 дахь үзэсгэлэн "Үүлэн Жим" нэртэйгээр зохион байгуулагдаж байна.
Хэзээ: 12-р сарын 2,3-нд
Хаана: Norphei Art Gallery
Хүүхэд багачуудыг Шинжлэх ухаанд дурлуулах 1 өдрийн воркшоп
Электрон төхөөрөмж хэрхэн ажилладаг вэ? Цахилгаан хэлхээ гэж юу вэ? Өнгө хэрхэн үүсдэг вэ гэх мэт сонирхолтой асуултуудын хариултыг туршилт, сургалтаар дамжуулан олж мэдэх өдөр. Тус эвентэд хүрэлцэн ирснээр өнгө холигч төхөөрөмж, ширээний үүлэн гэрлийг өөрийн гараар бүтээж болох нь.
Хэзээ: 12-р сарын 6,7-нд
Хаана: Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/6NpAJ85PfMXN5NjLA
