БНСУ-ын нийслэл Сөүл хотын Цагдаагийн газар дуучин PSY-гийн оффис, машинд нэгжлэг хийлээ гэж KBS мэдээллээ. Дуучныг эмнэлгийн үйлчилгээ авах хууль, журмыг зөрсөн хэргээр шалгаж байгаа юм.
PSY-г 2022 оноос хойш эмчтэй уулзаж, үзлэг хийлгэлгүйгээр сэтгэц, нойрны эмийг зайнаас буюу утсаар захиалж, гэртээ хүргүүлдэг хэрэгт буруутгаж байгаа. Мөн энэхүү хүчтэй сэтгэцийн эмийг өөрөө биш менежер нь очиж авдаг байсан гэж үзжээ.
Дуучин PSY Сөүл хотын их сургуулийн эмнэлгээс эмийн жороо авдаг байсан. Тэрээр “Цар тахлын үеэс хойш зайнаас зөвлөгөө авдаг болсон. Дараа нь хэт завгүй байсны улмаас энэ хэвээрээ эм авдаг байснаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдэгдсэн бол харьяа агентлаг нь “Манай дуучин өөр хүний нэр дээр жор аваагүй, эмээ өөр зорилгоор ашиглаагүй тул буруугүй” гэж заргалдаж байгаа гэнэ.

