UBLife Logo
Спорт

Олимпын хүрэл медальт Даулет Шабанбай 3 жилийн ял авлаа

Олимпын хүрэл медальт Даулет Шабанбай 3 жилийн ял авлаа

Казахстаны Павлодар хотын шүүхээс алдартай тамирчин, чөлөөт бөхийн олимпын хүрэл медальт Даулет Шабанбайд танхайн хэргээр 3 жил хорих ял оноолоо. Түүнийг төрийн албан хаагчийг зодож, гэмтээсэн хэрэгт буруутгажээ.

Өнгөрсөн есдүгээр сард Даулет Шабанбай архи уун, согтуурсан үедээ Төмөр замын вокзал орохоор явжээ. Түүнийг 5512 дугаар цэргийн ангийн албан хаагчид зогсоож, бичиг баримтаа шалгуулахыг хүсэхэд Шабанбай татгалзсан байна. Мөрдөн шалгалтаар Даулет татгалзаад зогсохгүй, үг хэлээр доромжилж, хоёр цэргийн албан хаагчийг нүд, мөр, нүүрэнд нь цохиж, гэмтэл учруулсан нь тогтоогджээ.

Даулет Шабанбай гэм буруугаа бүрэн хүлээж, хохирогчдоос уучлал гуйсан. Түүний өмгөөлөгч үйлчлүүлэгчээ ихэд гэмшиж байгаа, ахмад настай аав ээж, насанд хүрээгүй жижигхэн хүүхдүүдтэй, мөрдлөгийн үеэр хоригдсон зэрэг шалтгааныг харгалзан, хорих ял оноохгүй байхыг хүссэн байна.

Харин Шүүхээс Даулетийг нийгмээс тусгаарлаж байж л засарна, төрийн хувцастай албан хаагчдад халдсан хэрэг нь хүнд хэмээн үзэж, 3 жил хорих ялаар шийтгэлээ.

Даулет Шабанбай 2012, 2016 оны олимпод оролцсон. Лондоны олимпод медаль авсан Гүржийн тамирчны сорьцоос допинг илэрсний дараа олимпын хүрэл медалийг 2019 онд нөхөн авч байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.