UBLife Logo
Newsfeed
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуутай, дурлалтай шинэ жил ирлээ

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуутай, дурлалтай шинэ жил ирлээ

Шинэ жилийн уур амьсгал орж буй эдгээр өдрүүдэд уншигч та юу хийхээр төлөвлөж байна даа? Бяцхан үрстэйгээ, дүү нартайгаа цагийг өнгөрүүлж, мартагдашгүй дурсамж бүтээж болох хүүхдийн жүжгүүдээс эхлээд энэ долоо хоногт болох онцлох эвентүүдийн талаар мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ.

Л.В.Бетховены 255 жилийн ойн концерт

Суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховенийн хоёр зууныг дамнан мөнхөрсөн домогт бүтээлүүдийг сонгодог урлагийн тансаг орчинд, тааламжит акустик дуугаралттайгаар мэдрэн сонсохын зэрэгцээ уран зураг үзэж тольдонгоо ая хэмнэл, өнгө дүрслэлийн нэгдлийг таашаах онцгой үдэш. 

Хэзээ: 12-р сарын 17-нд

Хаана: Монголын уран зургийн галерей

Үргэлжлэх хугацаа: 80 минут

"DANCE & SPARKLE" Christmas Elegance night

Дэлхийн цэнгээнт бүжгийн аварга, Итали хос Франческа Галуппо, Дебора Пачини нарын эрхэхмсэг, гал цогтой үзүүлбэрүүдийг үзэж, жазз хамтлагийн амьд тоглолтоор сонороо мялааж дуу, бүжгийн төгс зохицлыг мэдрээрэй

Хэзээ: 12-р сарын 18-нд

Хаана: Чингис хаан зочид буудал

Үргэлжлэх хугацаа: 180 минут

П.И Чайковский "Цөмөөхэй" балет

Бид шинэ жилийн баяр мөд болох гэж буйг “Цөмөөхэй” балет тоглогдож эхлэхтэй зэрэгцэн сая нэг санадаг билээ. Клара охины үлгэрийн зүүдний ертөнцөөр хамтдаа аялцгаая. 

Хэзээ: 12-р сарын 19-нд

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Үргэлжлэх хугацаа: 120 минут

"САНТАГ АВАРСАН НЬ" Мөсөн дээрх мюзикл жүжиг

Өвлийн ид шид, адал явдлаар дүүрэн энэхүү мюзикл нь бүх насныханд зориулсан мөсөн дээрх өвөрмөц зохиомж, амьд дүрүүд, үлгэрийн тайз, хөгжим, бүжиг бүгдийг цогцлоосон, хүүхэд багачуудын шинэ жилийн хамгийн том бэлэг байх болно.

Хэзээ: 12-р сарын 19,20,21-нд 

Хаана: AIC STEPPE ARENA

Үргэлжлэх хугацаа: 60 минут

"Зөрүүд Гринч" зул сарын сахилгагүй драм

Зул сарын баярыг Гринчгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Ноён Гринч үнэнч туслах Макстайгаа цуг хэрхэн зул сарын баярыг хулгайлахыг тус “сахилгагүй” драмын жүжгээс үзээрэй.

Хэзээ: 12-р сарын 20-нд

Хаана: Маппет хүүхэлдэйн театр

Emotion’s Holiday Special

“Дуулъя, дуулъя… Дуутай, дурлалтай шинэ жил ирлээ”. Emotion хамтлагийн шинэ жилийн баярт зориулсан онцгой баярын тоглолт.

Хэзээ: 12-р сарын 19-нд

Хаана: Chamber Grand Hall - МҮХАҮТанхим

Үргэлжлэх хугацаа: 4 цаг

"Арван хоёр сар" үлгэрийн драм

Шинэ жилийн уур амьсгал орж буй эдгээр өдрүүдэд бяцхан үрстэйгээ, дүү нартайгаа хүүхэлдэйн театрыг зорьж, мартагдашгүй дурсамж бүтээхийн сацуу бага насныхаа дурсамжаар мөн аялаарай. 

Хэзээ: 12-р сарын 18-нд

Хаана: Монгол Улсын Хүүхэлдэйн Театр

Үргэлжлэх хугацаа: 60 минут 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.