UBLife Logo
Анхаарлын төвд
“Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points” дугаарын захиалга эхэллээ

“Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points” дугаарын захиалга эхэллээ

“Гэрэг” сэтгүүл дэлхийн шилдэг хэвлэл Нью-Йорк Таймстай хамтран гаргадаг “Turning Points оны онцлох дугаарын урьдчилсан захиалга эхэллээ. Та энэ холбоосоор орж сэтгүүлээ захиалаад 12 дугаар сарын 23-наас эхлэн хүргүүлэн авах боломжтой.

Шинэ оны босгон дээр улирч буй оноо тоймлож, ирэх жилийн сонор соргог бүхнийг зурагладаг “Turning Points” тусгай дугаарыг бид албан ёсны эрхтэйгээр, шилдэг хэвлэлийн формат, стандартын дагуу зургаа дахь жилдээ уншигчдадаа өргөн барих гэж байна. Энэ дугаарт дэлхий дахины нийгэм улс төр, урлаг соёл, түүх, боловсролын салбарын мэргэжилтнүүдийн шилмэл эсээ, нийтлэлүүд болон Монголын амьдралын олон өнгийг зураглан тоймлосон “Гэрэг” сэтгүүлийн редакцын бэлтгэсэн ярилцлага, нийтлэлүүд багтсан.

Хуудас, нүүр бүрээс нь шинэ соргог бүхнийг мэдэж, шимтэн унших “Turning Points–2026” сэтгүүл шинэ оныг угтан өөртөө болон дотнын хүмүүстээ барих хамгийн оюунлаг, гоё бэлэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.