UBLife Logo
Дэлхий

Фото: 2025 онд дэлхийг донсолгосон үйл явдлууд

Фото: 2025 онд дэлхийг донсолгосон үйл явдлууд

Өнгөрч буй 2025 он дэлхий ертөнцийг донсолгосон үйл явдлаар дүүрэн байлаа. Калифорнийн ойн түймэр, үер ус, хөлөг онгоцны осол, агаарын бохирдлууд бидэнд байгаль дэлхийгээ хайрлахын ач холбогдлыг дахин нэг сануулсан билээ. Ойрх Дорнодод улс төрийн байдал хурцдаж, ОХУ, Украин байлдсан хэвээр энэ оноо үдэж байна. Владимир Путин, Дональд Трамп нар Аляскад уулзсан нь энх тайван тогтох итгэл найдвар төрүүлж байна.  

Хэвлэлийн бага хурлын үеийн сүүдэр. 2025 оны 8-р сарын 16.

Үхэл хагацалгүй өнгөрсөнгүй энэ он. Ромын Хамба лам таалал төгсөж, католик шашинтнууд шинэ Хамбатай боллоо. Энэтхэгт болсон онгоцны ослоор 260 хүн амиа алдсан бол АНУ-д улс төрч Чарли Киркийг хөнөөсөн том шуугиан дагуулсан. Францад Ерөнхийлөгч асан Николя Саркозид хорих ял оноож, шударга ёс тогтоосноо харууллаа.  

Ромын Хамба ламтай салах ёслол үйлдлээ. 2025 оны 4-р сарын 26.

2025 он олон нийтийн сүлжээнд хэд хэдэн хошин мийм үлдээсэн нь Трампын тангараг өргөх ёслол дээрх Илон Маскийн эргэлзээтэй үйлдэл, АНУ-ын Тэргүүн хатагтайн “харь гаригийн” шляп, Бьянка Цензоригийн “үзэгддэггүй даашинз” зэрэг байлаа.

АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп Их Британид айлчилсан.

Ингээд 2025 он бидэнд юу үлдээснийг эргэн нэг санацгаая.

Хонконгийн Wang Fuk Court хотхонд гарсан түймэр. 2025 оны 11-р сарын 26.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ард түмэндээ хандан, мэндчилгээ дэвшүүлснийхээ дараа ач хүүгээ үнсэж байгаа нь. 2025 оны 1-р сарын 15.
Ерөнхийлөгч Трампын тангараг өргөх ёслол дээр. 2025 оны 1-р сарын 20
Калифорнид гарсан ойн түймэр
Трампын тангараг өргөх ёслол дээрх Илон Маскийн эргэлзээтэй үйлдэл
Рэп дуучин Канье Уэст, түүний гэргий Бьянка Цензори нар Грэмми ёслол дээр
ХАМАС-ын цэргүүд Израилын талд барьцааны хүмүүсийг шилжүүлж байна.
Илон Маск Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейгээс цахилгаан хөрөө бэлгэнд авлаа. 2025 оны 2-р сарын 20.
Аргентинд Ерөнхийлөгчийн эсрэг жагсаал болсон.
Болгарт Засгийн газрын эсрэг хөдөлгөөн өрнөсөн.
20 метр урт "хийлдэг" Ким Кардашьян Нью-Йорк хотод. 3-р сарын 4.
Их Британийн Эзэн хаан зүрхний иллэг хийж сурлаа.
Испанийн Малагад болсон үер.
Туркийн Истанбулд цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэж байгаа нь.
АНУ-ын Дотоод аюулгүй байдлын сайд Кристи Ноэм Сальвадорын шоронд.
Хавайн арал дээр галт уул дэлбэрсэн.
Мьянмарт болсон газар хөдлөлтөөр Буддын сүм нуржээ. 2025 оны 4-р сарын 3.
Леди Гага Бразилд хийх тоглолтдоо бэлтгэж байна. 5-р сарын 2.
Шинэ Хамба лам АНУ-ын "Chicago White Sox" багийн малгайтай гарч ирлээ.
Air India компанийн онгоцны осол. 6-р сарын 14.
Дуучин Оззи Осборны дурсгалд.
Газын зурваст тоглож байгаа палестин хүүхдүүд. 6-р сарын 2.
АНУ, Украины Ерөнхийлөгч нарын шуугиан тарьсан уулзалт, 4-р сарын 26.
Испанид болсон улаан лоолийн баяр. 8-р сарын 27.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Бээжинд уулзлаа. 9-р сарын 3.
Чарли Киркийн дурсгалыг хүндэтгэлээ. 9-р сарын 10.
Шведийн эко зүтгэлтэн Грета Тунберг Газын зурвасын бүслэлтийг сэтлэхээр явж байгаа нь. 9-р сарын 25.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.