UBLife Logo
Нийгэм

Энэ өдөр түүхэнд:  2025 оны 1-р сарын 5

Энэ өдөр түүхэнд:  2025 оны 1-р сарын 5

Өнөөдөр 2025.01.05. Билгийн тооллын 17. Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -19 хэм хүйтэн.

Өнөөдөр Олон улсын бойскаутын өдөр, Хятадад Мөс, цасны баяр, Эквадорт сэтгүүлчдийн өдөр, Беларуст Нийгмийн хамгааллын ажилтнуудын өдөр тохиож байна. Мөн энэ өдөр дэлхий даяараа хөнгөхөн зоог, мацаг барьж, биеэ хөнгөлдөг уламжлалтай.

Энэ өдөр Германы анхны холбооны канцлер Конрад Аденауэр, Японы найруулагч Хаяо Миязаки, рок хөгжимчин, дуучин Мэрилин Мэнсон, Холливудын жүжигчин Брэдли Купер зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1728 оны энэ өдөр Хаванын их сургууль байгуулагджээ.

1769 оны энэ өдөр Жемс Уатт уурын хөдөлгүүртэй машиндаа патент авав.

1933 оны энэ өдөр Сан Францискод алдартай Golden Gate гүүрийн барилгын ажил эхлэв.

1976 оны энэ өдөр ЗХУ-д “Дерсу Узала” кино нээлтээ хийжээ.

2022 онд Казахстанд үймээн дэгдэж, хөл хорио тогтоов.

Өвлийн дунд шар хулгана сарын дөрвөн ногоон шарагчин туулай өдөр

Үс засуулвал: Өнгө зүс доройтно

Сумьяа гараг. Билгийн тооллын 17, Үнэг одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.