UBLife Logo
Newsfeed

Ерөнхийлөгч Макроны ер бусын хайрын түүх

Ерөнхийлөгч Макроны ер бусын хайрын түүх

“En Marche” хөдөлгөөний тэргүүн Эммануэль Макрон Францын Ерөнхийлөгч болоод 8 жил өнгөрлөө. 48 настай Макроныг Францын хамгийн “сэтгэл татсан” улстөрч хэмээн нэрлэдэг.

Гэхдээ олон хүний анхаарлыг түүний ажлын хөтөлбөр биш хувийн амьдрал нь татдаг гэж хэлэхэд болно. Макрон дунд сургуулийнхаа багш, өөрөөсөө 25 насаар эгч Брижит Троньетэй гэрлэсэн хүн.

17 настайдаа тэр багшдаа “Та яаж ч хандсан гэсэн би тантай заавал гэрлэнэ” гэж хэлсэн гэдэг. Тэр үед Брижит нөхөртэй, 3 хүүхэдтэй байсан ч шазруун шавь нь шантрахгүй зүтгэсээр санасандаа хүрч чаджээ.

Брижит Тронье 1953 оны дөрөвдүгээр сарын 13-нд Амьен хотод төрсөн. 21 настайдаа банкны ажилтан Андре Луис Азиертай гэрлэж, гурван хүүхэд төрүүлжээ. Хүүхдээ төрүүлснийхээ дараа “La Providence” сургуульд уран зохиол, франц хэлний хичээл зааж байхдаа Макрон хүүтэй танилцсан байна. Макрон зохиолч болохыг хүсдэг, Брижитийн утга зохиолийн дугуйланд явдаг байлаа.

Театрт болсон жүжгийн тоглолтын дараа 15 настай Макрон багшаа үнсэж байна. 1993 оны 5-р сар.

“Макрон жүжгийн дүр сонголтод ирэхэд нь би түүнийг хараад яасан сэтгэл татам жаал вэ гэж бодсон. Үнэхээр тэр бусад сурагчдаас огт өөр хүүхэд байлаа. Тэр багш нартай дандаа хамт байдаг, томчуудтай эн тэнцүү харилцаж байв” Брижит

Дунд сургуулиа төгсөх жилээ Макроны гэрбүл Парист шилжсэн нь эцэг эх нь хүүгээ ахимаг насны эмэгтэйд татагдаад байгаагаас болжээ. Тэр үед тэд хэдэн цагаар ч хамаагүй утсаар ярин суудаг байв. Телевизэд ярилцлага өгөхдөө багш бүсгүй “Макрон бага багаар, маш тэвчээртэйгээр миний эсэргүүцлийг даван гарсаар байсан” гэж ярьсан байдаг.

Макрон гурван их сургуульд боловсрол эзэмшсэн, дараа нь хэдэн жил төрийн албанд зүтгэж, удалгүй “Rothschild & Cie Banque” банкны ажилтан болов.

Тэд 2007 онд гэрлэсэн. Брижит салаад нэг жил болсон, Парист багшийн ажлаа хийж байлаа. Харин Макрон Ерөнхийлөгч Франсуа Олландын багт ажиллаж байв. Хурим хийх үедээ Макрон 29 настай, Тронье 53 настай байжээ.

Макроны карьер хурдан өссөн. 2012 онд тэр Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх болсон бол хоёр жилийн дараа Эдийн засгийн сайдын албанд очсон.

Брижитийн хүүхдүүдтэй Макрон хэл амаа хурдан олсон. Нэг үеийнхэн болохоор аргагүй шүү дээ. Эхнэрийнхээ ач нарыг хооллож байгаа түүний зураг Францын бараг бүх хэвлэлд гарч байв.

Одоо Тронье нөхрийнхөө гол зөвлөх. Макрон нэгэн ярилцлагадаа “Би эхнэрээ нуудаггүй. Тэр үргэлж надтай хамт байсан, байх ч болно” гэж ярьж байв.

Сонгуулийн кампанит ажлын үеэр тэд тайзан дээр үнсэлцэж, Макрон “Эхнэрийнхээ ачаар би одоогийн өндөрлөгт хүрсэн. Би Ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэхэд тэр үргэлж надтай хамт байх болно. Урьд өмнөх шигээ л надад нөлөөтэй хэвээр, хуучныхаа үүргийг гүйцэтгэсээр байна” гэж хэлсэн.

Харин түүний улстөрийн өрсөлдөгчид Макроныг ижил хүйстэн хэмээн нэрлэж, үүнээ нуухын тулд ахимаг эмэгтэйтэй гэрлэсэн гэж баталдаг. Тэр байтугай сэтгүүлч залуу Матье Галлетэй холбож байв. Энэ бүхэнд тэр инээж хариулдаг.

Макрон өөрийг нь эхнэрээс нь урвуулах гэж янз бүрээр оролдсон 29 настай бүсгүйг шүүхэд өгч байсан удаатай. Тэр үед Макрон “Би эхнэртэй хайртай” гэж сэтгүүлчдэд зарлаж байв.

Тэд энэ жил бас нэгэн том сорилтыг даваад гарлаа. Өчигдөр Францын Шүүхээс Тэргүүн хатагтай Брижит Макроныг төрөхдөө эрэгтэй байсан хэмээн бичиж, цуурхал тараасан этгээдүүдийг гэм буруутайд тооцож, ял оноосон билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\13.214.39.40
Ямар ч гэмгүй хүүхэд залуусийг тагнуулд ажилд авна гэж хуурахаа боль