UBLife Logo
Спорт

Милан Кортина 2026: Нээлтийн ёслолын талаарх товч мэдээлэл

Милан Кортина 2026: Нээлтийн ёслолын талаарх товч мэдээлэл

“Милан–Кортин”-  2026 Өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслол дэлхийн хэмжээний уран бүтээлчид, жүжигчдийн оролцоотой, урьд өмнө байгаагүй өргөн хүрээтэй, хүртээмжтэй баяр болохоор төлөвлөгдөж байна.

Нээлтийн ёслолд дараах олон улсын нэр хүндтэй уран бүтээлчид оролцоно. Үүнд:

• Мэрайя Кэри – 5 удаагийн “Grammy”-ийн шагналт дуучин

• Лаура Паусини – “Golden Globe”-ийн шагналт уран бүтээлч

• Андре Бочелли – дэлхийд алдартай тенор дуучин

• Пиерфранческо Фавино – жүжигчин, продюсер

• Сабрина Импаччаторе – The White Lotus цувралын жүжигчин

Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 2026 оны 2-р сарын 6-7-нд шилжих шөнө 03:00 цагт болох бөгөөд 3 цаг гаруй хугацаанд үргэлжилнэ.

Нээлтийн ёслолыг Balich Wonder Studio продакшн Милан хотын Сан-Сиро (Жузеппе Меацца) Олимпын цэнгэлдэхэд найруулан толилууллах юм. Цэнгэлдэх хүрээлэн доторх сүр жавхлант шоугоос гадна хот даяар болон  Олимпын бүс нутгуудад бусад арга хэмжээнүүд зэрэгцэн зохион байгуулагдана.

Милан хотоос гадна Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад ёслолын арга хэмжээ, тамирчдын жагсаал болно. Ингэснээр тамирчдыг тэмцээний талбайтай нь ойртуулж, үзэгчид, оршин суугчдыг өргөнөөр оролцуулах юм.

Мөн олимпын наадмын түүхэнд анх удаа хоёр Олимпын галыг асаахаар болжээ.

• Милан хотод – Arco della Pace

• Кортина д’Ампеццо хотод – Piazza Dibona

Олимпын гал дүрэлзэх тогоонуудыг Fincantieri компанийн дэмжлэгтэйгээр, Марко Балич, Лида Кастелли, Паоло Фантин нарын хамтарсан төслөөр бүтээсэн бөгөөд:

• Леонардо да Винчигийн “зангилаа” хээ

• Нарны бэлгэдэл

• Ирээдүйд чиглэсэн тогтвортой дизайн зэргийг шингээжээ.

Олимпын гал 2-р сарын 22-нд унтарч, 3-р сарын 6-нд Паралимпийн галыг дахин асаан, 3-р сарын 15 хүртэл асаалттай байх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна