UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: Айсулуу Тыныбекова бие давхар болсноо зарлалаа

Чөлөөт бөх: Айсулуу Тыныбекова бие давхар болсноо зарлалаа

Эмэгтэй чөлөөт бөхийн олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Айсулуу Тыныбекова бие давхар болсноо зарлалаа. Тэрээр “Манай жижигхэн нууц” гэсэн бичлэг инстаграмд оруулсан юм.

Тыныбекова 2025 оны нэгдүгээр сарын 15-нд чөлөөт бөхийн Бакберген Аттокуровтой гэрлэсэн. Түүний нөхрийн спортын амжилтын мэдээлэл тун хомс. 2001 онд төрсөн гэдэг нь тодорхой байгаа.

Айсулуу Тыныбекова 2028 оны олимпын наадамд оролцоно гэж зарласан. Тэрээр “Олимпын алтаас бусад бүх медаль надад бий. Тамирчин болгоны мөрөөдөл олимпын алтан медаль” гэж ярьж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна