“Милан–Кортина- 2026” паралимпын наадам энэ сарын сарын 6–15-ны өдрүүдэд Итали улсад явагдана. Энэ удаагийн наадамд манай улсаас шигшээ багийн тамирчин Батмөнхийн Ганболд, Цэгмэдийн Дашдорж, Бямбадоржийн Цэрэнпунцаг нар уулын пара цана болон пара гүйлтийн цанын төрөлд өрсөлдөнө.

“Милан-Кортина 2026” паралимпын наадам нь:
• Өвлийн Паралимпын 50 жилийн ой
• Итали улс Паралимпыг хүлээн авснаас хойш 20 жилийн дараах (Торино -2006) наадам
• Оролцогчдын тоо болон медалийн багцаар шинэ дээд амжилт тогтоох боломжтой гэдгээрээ онцлог.
Паралимпын нээлтийн ёслол МЭ 30 онд баригдсан Ромын түүхэн амфитеатр болох “Арена ди Верона”-д зохион байгуулагдана. Энэхүү ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байгууламж нь Олимпын хаалтын ёслолыг мөн хүлээн авсан билээ.

Анхны Өвлийн Паралимпын наадам 1976 онд Шведийн Өрншёлдсвик хотод зохион байгуулагдаж, 16 улсын 198 тамирчин ердөө хоёр төрөлд өрсөлдөж байв.

Харин Милан–Кортина 2026-д 50 орчим Үндэсний Паралимпын Хороо (NPC), 665 хүртэлх тамирчин оролцохоор төлөвлөгдөж байгаа нь “Бээжин-2022” өвлийн олимпоос 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт 79 багц медаль олгох бөгөөд шинээр тэргэнцэртэй кёрлингийн холимог хосын төрөл Паралимпын дебютээ хийнэ.
Паралимпын наадмын төрлүүд:
• Пара уулын цана
• Пара биатлон
• Пара гүйлтийн цана
• Пара мөсөн хоккей
• Пара сноуборд
• Тэргэнцэртэй кёрлинг
