UBLife Logo
QUIZ

Санал асуулга: Реал Мадрид, Манчестер Сити хэн нь ялах вэ?

Санал асуулга: Реал Мадрид, Манчестер Сити хэн нь ялах вэ?

Өнөөдөр шөнө Аваргуудын лигийн 1/8 финалын эхний тоглолтод Испанийн Эзэн хааны баг Английн “Манчестер Сити” багийг “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авна. Хоёр баг дотоодын лигийн тэмцээндээ хоёрдугаар байрт явж байгаа. “Реал” Мадрид сүүлийн тоглолтдоо “Сельта”-г ялсан ч өмнөх хоёр тойрогт дараалан ялагдаад байсан. Харин Аваргуудын лигт Португалын “Бенфика”-г хоёр ялсан.

“Манчестер Сити” Премьер лигт “Арсенал”-ыг нэхсээр байгаа. Гэхдээ сүүлийн тойрогт “Ноттингем Форест”-той тэнцэж, Пеп Гвардиолагийн уурыг хүргэсэн.

Мадридын багаас энэ тоглолтод Килиан Мбаппе, Жуд Беллингэм гэсэн хоёр од нь гэмтлийн улмаас оролцохгүй гэж мэдэгдсэн.

– Хоёр баг нийт 15 тоглосноос хэн хэн нь 5 ялж, 5 хайнцсан.

– Тэд таван жил дараалан Аваргуудын лигт учраа таарч байна.

– “Реал” хоёр дараалан “Манчестер Сити”-г Аваргуудын лигээс хасаад байгаа.

– “Реал” Аваргуудын лигийн 1/8 финалын сүүлийн 15 тулааныхаа 13-т нь ялсан.

– “Реал” Аваргуудын лигийн 1/8 финалын эхний тоглолтдоо сүүлийн 12-оос 10-т нь ялсан.

– “Реал” Английн багуудад 4 дараалан ялагдаад байна.

– “Манчестер Сити” Испанийн багуудтай хийсэн сүүлийн 18 тоглолтын ердөө гуравт нь ялагдаж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...