Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нэгэн цэргийн анги дээр очиж, шинэ гар буу туршжээ. Шинэ буу түүнд маш их таалагдсан байна.

Сүүлийн үед түүнийг бүх арга хэмжээ дээр 13 настай Ким Жу Э охин нь дагалдан явж байгаа билээ. Охиныг БНАСАУ-ын дараагийн удирдагч гэж шинжээч нар үзэж байгаа.

KCNA агентлагийн мэдээлснээр Ким “Бүтэц, загвар сайтай буу болжээ. Ялангуяа маш оновчтой, байлдаанд хэрэглэхэд тун тохирсон байна. Энэ бол хамгийн сайн буу” гэж дүгнэсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард аав охин хоёр мэргэн буучийн винтов буугаар буудаж байсан. Тэр үед тэд байны яг голд нь онож байсныг тус агентлаг мэдээллэж байсан билээ.

Ким Жу Э энэ сарын 11-нд “Чхве Хён” хөлөг онгоцноос далавчит пуужин харвахад мөн байсан юм. Саяхан тэрээр БНАСАУ-ын пуужингийн төслийн удирдагчаар томилогдсон.





