UBLife Logo
Спорт

Парисын олимпын “онцгой” аварга Линь Монголд тулалдана

Парисын олимпын “онцгой” аварга Линь Монголд тулалдана

Эмэгтэй боксын Парисын олимпын аварга, Тайванийн тамирчин Линь Юй-тин олон улсын боксын “World Boxing” холбооноос эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох эрхээ авчээ. Яагаад энэ тамирчныг онцлон дурдаад байна гэвэл түүнийг Алжирын Иман Хелифтэй хамт 2023 онд IBA холбооноос хүйс тогтоох шалгалтад унасан хэмээн хасаж байв. Гэвч ОУОХ-ноос тэднийг Парисын олимпын наадамд оролцуулсан. Хоёулаа илт давуу ялсаар олимпын аварга болсон билээ.

“World Boxing” холбооноос энэ удаад “Тайванийн боксын холбооны хүсэлтийг авч хэлэлцсэний дүнд Линь Юй-тинд Монголын нийслэл Улаанбаатарт болох Азийн АШТ-д оролцох эрх өглөө” гэж албан ёсоор мэдэгдлээ. Линь хүйсийн бүх шалгалтыг амжилттай давж, төрөлхийн эмэгтэй хүн гэдгээ баталж чадсан гэжээ.

Линь Юй-тин бол Парисын олимпоос гадна IBA холбооны дэлхийн хошой аварга (2018, 2022), 2023 оны Азийн наадмын аварга тамирчин юм. Тэрээр Монголд болох Азийн АШТ-д эмэгтэй 60 кг жинд тоглох гэнэ. Мөн 2026 оны Азийн наадам, 2028 оны олимпын наадамд оролцох эрхтэй болж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...