UBLife Logo
Спорт

Трампын төлөөлөгч ДАШТ-д Ираны оронд Италийг оролцуулах санал гаргалаа

Трампын төлөөлөгч ДАШТ-д Ираны оронд Италийг оролцуулах санал гаргалаа

Ганцхан сарын дараа АНУ, Канад, Мексикт хөлбөмбөгийн ДАШТ эхлэх гэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональв Трампын дэлхийн түншлэл хариуцсан тусгай төлөөлөгч Паоло Замполли Олон улсын хөлбөмбөгийн холбоонд хандан, Ираны шигшээ багийн оронд эрхээ авч чадаагүй Италийн багийг оролцуулах санал тавьснаа хэвлэлийнхэнд мэдээллээ.

Тэрээр “Би Ерөнхийлөгч Дональд Трамп болон ФИФА-гийн тэргүүн Жанни Инфантино нарт ийм санал тавьсан нь үнэн. Би итали гаралтай хүн. АНУ-д болж байгаа тэмцээнд Италийн багаа хармаар байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Гэвч одоогийн байдлаар түүний саналыг хүлээн авах битгий хэл сонсох хүн ч алга байна. ФИФА-гийн тэргүүн Жанни Инфантино энэ сарын 16-нд Ираны шигшээ багийн бэлтгэлтэй танилцсан. Тэр үеэр Ираны хөлбөмбөгчид дайн болж байгаа ч ДАШТ-д оролцох болно гэдгээ ярьж байсан хэмээн мэдээлж байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна