Баленсиага брэнд дэлхийн загварын ертөнцөд өөрсдийн өвөрмөц арга барилаар шуугиан тарьж чаддаг. Өмссөөр байгаад элэгдээд хуучирсан мэт хувцаснаас авхуулаад, биеийн алчуур ороосон загварууд нь ч үүнийг батална. Яадаг ч байлаа гэсэн, үүнийг нь хэрэглэгчид бас хүлээн авдаг. Тэгэхээр сүүлийн үед тэдний гаргасан загварууд дундаас хамгийн олон хүний ярианы бай болсон загваруудыг сонирхуулж байна.
1. Эрчүүдийн урагдсан жинсэн өмд
2,450 доллар

Энэ загвар нь “хуучин зүйл муу” гэсэн ойлголтыг үгүйсгэхээр бүтээгдсэн гэж хүмүүс үздэг. Хэт элэгдсэн, бараг задрах дөхсөн мэт харагдах ч үнэндээ өндөр чанартай хийцтэй. Энэ нь fast fashion-ийг шүүмжилж, хэрэглэгчдийн “шинэ байх ёстой” гэсэн хүлээлтийг эвдэж байгааг олон хүн онцолсон аж.
2. Чипсэн цүнх
1,750 доллар

Өдөр тутмын энгийн чипсний уутнаас санаа авсан энэхүү цүнх нь поп соёл ба хэрэглээний соёлыг хослуулсан. Хүмүүсийн хамгийн энгийн хэрэглээний зүйлсийг luxury түвшинд аваачих нь тус брэндийн гарын үсэг болсон арга барил гэгддэг.
3.Парис кэт
1,850 доллар

2022 онд гарсан энэхүү загвар цөөн тоогоор л худалдаалагдсан байдаг.
4. Биеийн алчууран бошинз
925 доллар

Шүршүүрээс гараад шууд өмссөн мэт харагдах энэ загвар нь тухтай бөгөөд минималист байдлыг илэрхийлэхийг зорьсон хэмээжээ.
5. Скоч - бугуйвч
4,400 доллар

Энгийн скоч мэт харагдах ч үнэндээ тансаг материал, брэндийн логотой аж. Тэгэхээр нэг чухал асуулт гарч ирж байна. Юу нь илүү чухал вэ? Материал уу, нэр хүнд үү?
6. Хогны уут
1,850 доллар

Хогны уут шиг харагдах энэхүү цүнх нь капитализм, хэт хэрэглээг шууд шүүмжилсэн бүтээл гэгджээ. “Хаягдах ёстой зүйлс хүртэл үнэ хүрдэг” гэсэн ёжлол энд агуулагдсан гэнэ.
7. Өсгийтэй крокс
525 доллар

Crocs-той хамтарсан энэ загвар тун сонирхолтой. Хэр олон хүн үүнийг өмсөөд явж чадах вэ?
8. Дэлгүүрийн уут
1,100 доллар

Супермаркетын гялгар уут шиг харагдах ч бодит байдал дээр тансаг арьсан материалтай. Энэ нь хэрэглээний соёл, брэндийн үнэ цэнийг дахин нэг харуулж буй хэлбэр аж. Тэдний гаргаж буй зарим загвар шууд утгаараа зүгээр л юуг ч бай худалдан авахад бэлэн үйлчлүүлэгч нараар тоглож буй хэрэг гэлтэй.
