Америкийн технологийн компани болох “Meta” (Facebook, Instagram, WhatsApp харьяалагддаг) нийт ажилтнуудынхаа 10 хувь буюу 8000 хүнийг цомхотгохоор шийдсэнээ зарлалаа. Хэмнэсэн хөрөнгөө хиймэл оюуны технологийн салбарт оруулах гэнэ.
“Meta” компани энэ жил хиймэл оюуны шинэ технологи боловсруулахад 135 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.
Компанийн тэргүүн Цукерберг “Хиймэл оюуны ачаар ажлын бүтээмж их нэмэгдсэн. Одоо нэг хүн урьд өмнө багаар хийдэг байсан ажлыг ганцаараахийдэг боллоо. 2026 он бол бидний ажлыг хиймэл оюун үндсээр нь өөрчлөх жил байх болно” гэж мэдэгджээ.
Энэ жил хиймэл оюунд хөрөнгө оруулдаг том технологийн компаниуд цомхотгол их хийж байгаа. Amazon 30 мянга, Oracle10 мянга, Snapchat 1000 ажилтнаа халсан бол Block компани ажилчдынхаа талыг буюу 4000 хүнийг цомхотгосон байна. Харин “Microsoft” компани олон тооны ажилтнууддаа тодорхой төлбөр аваад ажлаасаа гарах санал хүргүүлээд байгаа гэнэ.
