Ираны ГХЯ-ны сайд Аббас Арагчи өнөөдөр БНХАУ-д айлчилж байна. Тэрээр БНХАУ-ын Засгийн газрын урилгаар айлчилж байгаа бөгөөд БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И-тэй уулзаж, хэлэлцээр хийлээ.
Уулзалтын үеэр Аббас Арагчи “АНУ-тай “шударга гэрээ” байгуулахад бэлэн” гэдгээ илэрхийлснийг ISNA агентлаг мэдээлжээ. Мөн АНУ, Израилын халдлагыг шүүмжилсэн Хятадын байр сууринд талархаж байгаагаа хэлсэн байна.
Арагчи “Бидний эсрэг явагдаж байгаа дайн бол олон улсын эрхийг илт зөрчсөн, харгислал, түрэмгийлэл. Бид зөвхөн шударга, үнэн гэрээ хэлэлцээрийг л хүлээн зөвшөөрнө. Манай Зэвсэгт хүчин Ираны ард түмнийг ямар ч аюулаас хамгаалахад бэлэн байна” гэж мэдэгдлээ.
