UBLife Logo
Нийгэм

Шүүх шинжилгээний ажилтнууд цогцсыг муутгахгүйн тулд сэнс авчирч ажиллуулах зэргээр хүнд нөхцөлд ажиллаж байна

Шүүх шинжилгээний ажилтнууд цогцсыг муутгахгүйн тулд сэнс авчирч ажиллуулах зэргээр хүнд нөхцөлд ажиллаж байна

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Шүүх шинжилгээ ба хүний эрх” сэдвийн хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын 21 аймаг, 365 сумын мооргийн нөхцөл байдалтай танилцаж, зургаар баримтжуулж, дүн шинжилгээ хийсэн. Хөргүүрийн систем бүрэн хангагдаагүй. Зарим нь эвдэрсэн, улсын төсвөөр авч өгсөн боловч байрны багтаамжаас шалтгаалж оруулж чадалгүй гадаа боогоод хөлдөөгөөд тавьчихсан дүр зураг нийтлэг ажиглагдсан. Үүнд анхаарлаа хандуулж, засвар үйлчилгээ хийж, цэвэр бохир усны дэд бүтцэд холбосон зориулалтын оргүй байгаа нь хүнийг нас барсан, эсэхээс үл хамаарч ар гэрийнхэнд нь ч эрхэм зүйл учраас анхаарах шаардлагатай.

Нөгөө талдаа, ийм хүнд нөхцөл байдалд Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагч нар ажил хийнэ. Нөхцөл байдлаас хамаараад нэг цогцост үзлэг хийхээс гадна олноороо осолд орсон, живсэн тохиолдолд хүртээмж нь хангалтгүй байна. Жишээлбэл, зун гаднаас сэнс авчирч, цогцсыг муутгахгүй байх, өвөл гал түлж бүрэн гэсгээж байж нотлох баримт цуглуулах, үзлэг шинжилгээ хийх зэрэг бүх ажил Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийн нуруун дээр байгааг бодлогын хувьд, тогтолцооны хувьд засах ёстой. Шүүх шинжилгээний байгууллагаас гадна суманд нас барж буй тохиолдол болгонд энэ байр, орчноор үйлчлүүлж байгаа учраас иргэдээс гомдол, санал гаргах тохиолдол бий. Иймээс тус байгууллагаас гадна сум, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд анхаарах шаардлага байна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...