Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар дулаарч, салхитай хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 9.-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
Энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

Маргааш буюу 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 12, 15-нд нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Сарын 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр эрс сэрүүсэж, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.