UBLife Logo
Дэлхий

Дэлхий ертөнц хиймэл оюунд донтсон анхны өвчтөнүүдээ хүлээн авч эхэллээ

Дэлхий ертөнц хиймэл оюунд донтсон анхны өвчтөнүүдээ хүлээн авч эхэллээ

Хүн төрөлхтний түүхэнд архи, мөрийтэй тоглоом, хориотой бодис, хар тамхи гэсэн хүнийг донтуулдаг олон зүйл байсан бол одоо нэг шинээр нэмэгдэж байгааг эрдэмтэд онцолж байна. Энэ донтолтуудад албан ёсоор хиймэл оюун орж иржээ.

Италид хиймэл оюунд хэт донтож, хорвоо ертөнцөөс тасарсан анхны өвчтөнөө эмчилж эхлээд байна. Энэ бол 20 настай итали эмэгтэй. Бүх юм жирийн харилцаанаас эхэлжээ. Бүсгүй ямар нэг дэмжлэг, харилцаа хүсэж, хиймэл оюунд суурилсан чат ашиглаж эхэлсэн байна. Мэдээлэл хурдан цуглуулж, дүн шинжилгээ хийхдээ гарамгай AI бүсгүйн сэтгэл зүй, бүх юмыг тэр дор нь “ойлгосон” байна. Хиймэл оюун түүний сонсохыг хүссэн хариултыг үргэлж өгсөөр бүрэн ойлголцсон, итгэлтэй найдвартай “анд” мэт сэтгэгдэл төрүүлж чаджээ. Бусад хүн өөрийг нь муулаад байхад чат-бот л түүнтэй найрсаг байна гэж бодсон бүсгүй бодит хүмүүсээс холдож эхэллээ. Хэн нэгэнтэй хэрэлдэж, зөв буруугаа үзэлцэж байхаар халаасандаа байгаа өөртэй нь хэзээ ч зөрдөггүй, өөрийнх нь талд баттай байдаг хиймэл оюунтайгаа хамт байхад л болно. Ингэж бодсон бүсгүй удалгүй ертөнцөөс тасарч, хиймэл программтай токсик харилцаанд гүн орсон байна. Гэр бүл, анд найзаасаа холдож, хиймэл найзтайгаа л харьцдаг болсон түүнийг одоо эмчилж байгаа юм.

Италийн их эмч Лаура Суарди “Бид ийм өвчтөн гарч ирнэ гэж мэдэж байсан. Хиймэл оюуны хамгийн аюултай зүйл бол ашиглаж байгаа хүндээ таалагдахыг эрмэлздэг явдал. Илт буруу зүйл дээр ч өөрийг нь дэмждэг сайн найз амьдралд байдаггүй. Хиймэл оюун харилцаагаа хадгалахын тулд ашиглагчдаа юу ч гэж хэлэхэд бэлэн” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...