Алдарт дуучин, хэл амын эзэн Канье Уэст энэ жил тун завгүй байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд тэрээр “Bully” цомгоо гаргаж, тавдугаар сарын 30-нд Истанбулд 120 мянган хүний өмнө тоглолтоо зохион байгуулсан. Удахгүй Гүржийн Тбилисид концерт хийх гэж байна. Гэхдээ энэ бүхэн түүний төрсөн өдөртэй харьцуулахад юу ч биш. Өчигдөр Уэст 49 нас хүрсэн.

Тэгш ой биш ч тэр төрсөн өдөртөө зориулаад “Gemini Season” шинэ дуу гаргасан бөгөөд клипт нь гэргий Бьянка Цензори тогложээ.
Бараг нүцгэн Бьянкагийн хувцас энэ удаа олны анхаарал татсангүй. Харин яаж үнээ сааж байгаа нь шүүмжлэлд өртлөө. Саасан сүүгээ асгаж, цалгиулан уух энэ клипний санааг Бьянка өөрөө гаргасан гэнэ.
