“Чөлөөлье” санаачилгын хүрээнд "Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 11-11 төв, E-Mongolia платформын e-Kids цэсээр нийт 502 санал, хүсэлт ирсэн. 302 нь хүүхдийн аюулгүй орчинтой холбоотой эрсдэлт нөхцөл байдал байгаа талаар дүгнэгдсэн. 156 эрсдэл бүрэн арилсан. 67 байршилд засвар хийгдсэн. 77 асуудал эрх бүхий байгууллагуудад шилжүүлэн, шийдвэрлүүлж байна.

Улсын хэмжээнд нийт 7844 объектод шалгалт хийж, 14977 зөрчил илрүүллээ. 11999 эрсдэл буурууллаа. Эрсдэл бууруулах шийдвэрлэлт 78.5 хувьтай байна. Цаашид хууль, журам, стандарт шат шатандаа заавал хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” ажлын хүрээнд хийгдэж буй ажлын хүрээнд:
21 аймаг, 9 дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 5х5 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажил хэрэгжиж эхэлсэн. Манлайлж ажиллаж буй Сэлэнгэ аймаг, Мандал сумын удирдлагуудад талархал илэрхийлэв.
Хотын даргад үүрэг өгсний дагуу Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Нийслэлийн захиргааны байрыг “Хүүхдийн ордон - 2” болгох ажил эхэлсэн бөгөөд 60%-тай үргэлжилж байна.
Хүүхэд, сурагчдаа ачааллаас чөлөөлөхөөр Хотхоны бага, төрөлжсөн ахлах, олон улсын хөтөлбөртэй сургуультай болох ажил эхэллээ.
Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн спорт заал, гадна ногоон байгууламж нээх ажил эхэллээ.
17 жил царцсан “Хандгайт” зусланг ОХУ-тай хэлэлцсэний үр дүнд Монголын талд шилжүүлэн авах ажил эхэлсэн. Асуудал шийдэгдсэний дараа зусланг зориулалтын дагуу сэргээн засварлаж ажиллахыг Хотын дарга Б.Пүрэвдагвад үүрэг болголоо.