Хорвоо дэлхий дээр эрдэмтэд, судлаачид болон оюутнуудын хийдэг тоо томшгүй олон судалгаа дунд ийм нэгэн хачирхалтай судалгаа бий. Таны төрсөн сар нийтлэг байдлаараа ямар төрлийн хачин, эвгүй зүйлтэй холбогддог, ямар төрлийн өвчлөлд өртөх магадлал өндөр болохыг сонирхуулж байна.
Нэгдүгээр сар

Нэгдүгээр сард төрсөн хүмүүс статистик хувьд аваад үзэхэд шизофренийн эмгэгтэй болох магадлал бусдаас илүү байдаг бөгөөд мөн хүчирхийллийн зан үйлийн хандлага илүү өндөр байдаг гэнэ.
Хоёрдугаар сар

Энэ сард төрсөн хүмүүс ихэнхдээ амьсгалын замын хүндрэл, өвчлөлд ихээр өртдөг бөгөөд төрөх үетэй давхцаж таардаг хүйтэн ширүүн салхи, уур амьсгал уушгины бүтэц, хөгжилд нөлөө үзүүлдэг байна.
Гуравдугаар сар

Энэ сард төрсөн хүмүүс “Bipolar Disorder“ буюу “Хоёр туйлт эмгэг”-тэй болох магадлал илүү өндөр байдаг бөгөөд мөн гэнэтийн осол аваар, санамсаргүй гэмтэл бэртэлд өртөх магадлал нь ч харьцангуй их байдаг гэнэ.
Дөрөвдүгээр сар

Энэ сард төрсөн хүмүүс архи дарсны хамааралтай болох, аливаа зүйлд донтох хандалагатай байх бөгөөд хачирхалтай, нууцлаг, үл ойлгогдом нөхцөл байдлаар нас барах тохиолдол цөөнгүй тохиолддог гэнэ.
Тавдугаар сар

Тэд склероз буюу төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг архаг өвчтэй болох магадлал өндөр байдгаас гадна үл ойлгогдом өвдөлт, зовуурийг амьдралдаа удаан хугацаанд туулж, даван гарах, тайлбарыг нь ч олохгүй байх тохиолдолтой ихээхэн учирдаг байх магадлалтай гэжээ.
Зургаадугаар сар

Тэдний хараа муудах хандлага их байдаг бөгөөд мөн амьдралдаа тайлбарлаж боломгүй сонин, хий гэмээр зүйлсийг олон эсвэл хэд хэдэн удаа харж, гэрчилж байсан байх магадлал өндөр байдаг байна. Үл ойлгогдом зүйлс олж харсан гэх гэрчүүдийн дунд ихэнх нь энэ сард төрсөн байх хандлага их ажиглагджээ.
Долдугаар сар

Тус сард төрсөн хүмүүс бусдыг бодвол арай богино наслах тохиолдол их байдаг бөгөөд гэнэтийн, золгүй явдалд өртөх тал их байдаг гэжээ.
Наймдугаар сар

Энэ сард төрсөн олон ч хүн сэтгэц мэдрэлийн өвчтэй болох хандлагатай байдаг бөгөөд үүнд сэтгэл гутрал, анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг зэрэг багтах бөгөөд хий зүйл харах, төсөөлөх магадлал өндөр байдаг байна.
Есдүгээр сар

Энэ сард төрсөн хүмүүс астматай болох өндөр эрсдэлтэй бөгөөд хачирхалтай нь шөнө сэрүүн хар дарах, зүүдэндээ тарчлах, нойргүйдэх хандлага их байдаг.
Аравдугаар сар

Энэ сард төрсөн хүмүүс аутоиммун өвчин тусах магадлал өндөх байдаг ба маш олон улс үндэстэнд ч мөн азгүйдэл, харамсалтай зүйлстэй учрах магадлал нь өндөр байдаг гэж үздэг байна.
Арваннэгдүгээр сар

Эрүүл мэндийн архаг өвчлөлтэй болох эрсдэл өндөртэйгөөс гадна хэний ч итгэмээргүй гэмээр хачирхалтай золгүй явдлуудтай нүүр тулах нь их байдаг гэнэ.
Арванхоёрдугаар сар

Энэ сард төрсөн хүмүүс мэдрэлийн өвчтэй болох хандлагатайгаас гадна нууцлаг, хачирхалтай байдлаар ор сураггүй алга болсон тохиолдлууд их байдаг байна.
