Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсэж шөнөдөө 4-6 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Маргааш буюу 20-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4-1 градус хөрсөн дээр цочир хүйтрэнэ, өдөртөө 7-12 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Нийт нутгаар эрс сэрүүсэж, шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн хөрсөн дээр цочир хүйтэрнэ, Увс нуурын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор 24-29 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.