АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахуунтай холбоотой мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан өглөө. Ингэхдээ тэрбээр ОХУ-тай уйгагүй хэлэлцсэний үр дүнд манай улсын шатахууны үнэд нөлөөлөхгүй байхаар шийдвэрлүүлсэн гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Уг нь нөхцөл байдал хүнд байгаа. Өнөөдрийг хүртэл ямар ч байсан зохицуулаад явж байна. Одоогоор сандрах нөхцөл байдал үүсээгүй байна. ОХУ-ын дотоодын нөхцөл илүү хүндэрвэл бидэнд ч нөлөөлнө гэсэн” гэлээ.