UBLife Logo
Дэлхий

Илон Маск 100 тэрбум алдаж, их наядтан биш болов

Илон Маск 100 тэрбум алдаж, их наядтан биш болов

Хоёрхон долоо хоногийн өмнө хүн төрөлхтөн анхныхаа их наядтаныг өлгийдөн авч, ганц хүн энэ их хөрөнгийг яаж үрэх юм бол хэмээн гайхаж суусан. Гэтэл өчигдөр Илон Маск их наядтан биш болжээ.

“Bloomberg”-ийн шинжээчид өчигдрийн Хөрөнгийн биржийн худалдааны дараа Маскийн хөрөнгийг 957 тэрбум ам.доллар болж буусныг тогтоожээ. Буусан шалтгаан нь хиймэл оюун ухааны зах зээлийн хэт халалт гэнэ. Мөн Маскийн “SpaceX” компанийн Ангараг гаригт нисэгчтэй пуужин илгээх зэрэг хэт том төслүүд нь хөрөнгө оруулагчдыг айлгаж, үргээж байгаа байж магадгүй гэсэн тооцоо байна.

Энэ өдөр Илон Маск 100 тэрбум ам.доллар алдсан. Гэхдээ тэр дэлхийн хамгийн баян хүн хэвээр. Энэ хэргэмтэйгээ насыг барах нь ойлгомжтой. Маск дэлхийн анхны 600 тэрбумтан, 800 тэрбумтан болж байсан бөгөөд 2025 онд 10 тэрбум ам.долларын татвар төлсөн анхны хүн болж байлаа.

Түүний хөрөнгийн өв залгамжлагч болох 13 хүүхэд бий. Эхний эхнэр Жастин Уилсоны 5, Шивон Зилис хэмээх хуучин ажилтных нь төрүүлсэн 4, дуучин Граймсын 3, блогчин Эшли Сент-Клэрийн нэг хүүхэд бий. Бас нэгэн трансжендер охинтой ч түүнээс бүх харилцаагаа тасалсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...