UBLife Logo
Спорт

Тамаваши унаж, Киришима ёкозүна болзол сонссон Нагоя башё банцүкэ

Тамаваши унаж, Киришима ёкозүна болзол сонссон Нагоя башё банцүкэ

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр Долоодугаар сарын тэмцээний банцүкэг зарлалаа. Нагоч башё долоодугаар сарын 12-нд IG аренад эхлэх юм. Шинэ банцүкэгийн хамгийн гол зүйл бол шинэ аваргатай болох эсэх. Озэки цолоо эргүүлэн аваад удаагүй байгаа Киришима хоёр дахь удаагаа ёкозүна цолны болзол сонсоод байна. Киришима Хаврын тэмцээнд түрүүлж, Зуны тэмцээнд 12 даваатай үзүүрлэсэн. Гэхдээ энэ удаад болзол тун хатуу. Холбооноос мэдэгдсэнээр Киришима заавал түрүүлэх ёстой, гэхдээ барилдааны агуулга нь сайн байж ёкозүна болох гэнэ.

Озэки Котозакүра хоёр дахь удаагаа кадобан боллоо. Украин арслан цолоо алдсан тул ирэх тэмцээнд 4 сэкивакэ зодоглоно. 24 жилийн дараа тохиож байгаа үйл явдал. Аонишики 10 давахад озэки цолоо эргүүлэн авна.

Энэ тэмцээнд нийт 22 монгол бөх барилдаж байгаа юм.

Тамаваши 13 жилийн дараа жюүрёод унаснаар дээд зиндаанд Шёова эринд төрсөн бөх байхгүй боллоо. Одоо макүүчид бүгд Хэйсэй эриний бөхчүүд болжээ. Тамавашигийн мэргэжилд орсноосоо хойш дараалан 1793 ялсан рекорд үргэлжилж байгаа ч макүүчид дараалан 1152 барилдсан амжилт нь 3-р байрт зогслоо. Мөн тэрээр 897 даваа, 897 унасан үзүүлэлтээр даваа, унаа нь тэнцээд байгаа юм.

Мэргэжилд ороод нэг ч өвдөг шороодоогүй байгаа манай бөх Асахифүжи макүшитагийн зүүний 11-ээс барилдана. 7 ялж түрүүлэхэд цолтой бөх болох болно. Тэр 21 дараалан ялж, доод 3 зиндаанд түрүүлсэн бөгөөд мэргэжилд ороод дараалсан ялсан бөхийн рекорд амжилт нь Жёокорюүгийн 27 ялалт байдаг билээ. Асахифүжи мэргэжилд ороод 4 башёд жюүрёод гарвал түүхэн амжилт болох юм.

Өвөрмонголын Дайсэйзан А.Асгахад дээд зиндаанд дэвшсэн хоёр дахь Өвөрмонгол бөх боллоо.

Банцүкэд 588 бөхийн нэр бичигдсэн байна. Өнгөрсөн тэмцээнээс 11 бөх хасагдаж,  таван  башё дараалан, сүмочдын тоо 600-д хүрсэнгүй. Ах дүү Ваканохана, Таканохана барилдаж байх үед 1994 оны Зуны тэмцээнд 943 бөх барилдаж байжээ. Исэгахама дэвжээ 31, Таманой дэвжээ, Сакайгава дэвжээ тус бүр 24, Нишёоносэки дэвжээ 22 бөхтэй байна.

Нагоя башё банцүкэ

Хоошёорюү Ёкозүна Ооносато

Киришима Озэки Котозакүра

Атамифүжи Сэкивакэ Котошёохо

Вакатакакагэ Сэкивакэ  Аонишики

Ёшинофүжи Комүсүби Оохо

Фүжинокава Маэгашира-1 Таканошёо

Гоонояма М-2 Чюраноүми

Хирадоүми М-3 Хакүнофүжи

Дайэйшёо М-4 Ичиямамото

Үра М-5 Оошёома

Шёодай М-6 Фүжисэйүн

Котоэйхо М-7 Такаясү

Вакамотохарү М-8 Роога

Фүжирёога М-9 Тобизарү

Асанояма М-10 Чиёошёома

Ваканошёо М-11 Митакэүми

Асахакүрюү М-12 Аби

Нишикифүжи М-13 Такэрүфүжи

Кинбозан М-14 Шиши

Оонокацү М-15 Казүма

Дайсэйзан М-16 Асакоорюү

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

Б-1 Кёкүкайюү Ш.Далайбаатар

Б-3 Дэванорюү Т.Тэмүүлэн

Б-4 Тошинофүжи Ө.Дэмиджамц

З-7 Б.Мөнх-Оргил Тамаваши

Б-10 Тамашёохо Э.Энхманлай

Макүшита

Б-9 Ваканофүжи Т.Бөхчулуун

З-11 Асахифүжи Б.Очирсайхан

З-13 Хокүтэнкай Г.Сүхбат

Б-23 Тацүбаяма М.Буянтогтох

З-31 Казэноүми Ц.Билгүүн

Б-39 Саданохикари Д.Наранцогт

З-42 Госэйзан Б.Мөнх-Од

З-56 Тэнросэй С.Лувсангомбо

Б-59  Сачинофүжи Ганзориг Оргил

Санданмэ

З-3 Тэншёояма Г.Отгонбат

Жонидан

З-6 Хакүгэцүро А.Сүхбат

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...