UBLife Logo
Улс төр

Элчин сайд Д.Баттөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Элчин сайд Д.Баттөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даваахүүгийн Баттөр 2026 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглүн Сисүлитэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Баттөр Итгэмжлэх жуух бичгээ барих үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр болон Монгол, Лаосын харилцааны чухал механизм болох Засгийн газар хоорондын комиссын XII хуралдаанаар хоёр талын хэлэлцэж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгохын төлөө холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Тонглүн Сисүлит Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд Д.Баттөрд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...