Монголчуудын өв соёлын "Хүрээ цам Даншиг наадам 2026" өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Ловон лам Д.Авидынгэрэл Сор жахар залсан юм. Сор нь гурван галын үзүүр нийлсэн хурц оройт жаран дөрвөн балин юм. Сор зална гэдэг нь сорын балин түүнийг догшин сахиусны мөн чанарт адислаад очирт аянгын байдлаар галдан шатаасан овоохойн дунд хатуу тарниар дуудан ирүүлсэн дайсан зэтгэр, ад донгийн дээр хүчтэй буулгаад даран сөнөөж байгаа хатуу үйл ажээ.










