UBLife Logo
Улс төр

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, гадаад томилолтыг хориглолоо

Ub.life
Ub.life
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, гадаад томилолтыг хориглолоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ хүрээнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдрийн арга хэмжээ, найр наадам, соёлын арга хэмжээ

  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гаднын зочин хүлээж авах зардал

  • Зайлшгүй шаардлагатайгаас бусад тоног төхөөрөмж, тавилга, автомашин

  • Батлан хамгаалах, хууль зүйгээс бусад сургалт, дадлагын бэлтгэл

  • Зайлшгүй мэдээлэх хууль тогтоомжоос бусад кино, контентын хэвлэлийн зардал

  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшууллыг тус тус хориглолоо.

Энэ шийдвэр нь 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй. Мөн цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, ханиад томуутай тэмцэх гэх мэт зайлшгүй ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэнэ гэдгий Ерөнхий сайд онцолжээ.

Түүнчлэн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ 20 хувийн урсгал зардлын хэмнэлт гаргах, нөхөн томилгоо хийхгүй, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээнээс татгалзах, төрийн албанд шинэ албан тушаал үүсгэхгүй байх, тог цахилгаан, дулаанаа хэмнэх, хурал, сургалтаа цахимд шилжүүлэхээс гадна төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулан хэмнэлтээ үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...