Монгол Улсын гавьяат тамирчин Мягмардуламын НАНДИНЦЭЦЭГ бол Монголын эмэгтэй боксын түүхэнд олон анхдагчийн нэг. 1988 онд Эрдэнэт хотноо төрсөн Нандиа маань 2011 оноос эхлэн сонирхогчдын боксын рингэнд гарч, 2014 оны Азийн наадам, 2018 оны Дэлхийн АШТ-ээс тус тус хүрэл медаль хүртэн манай эмэгтэй боксчдын анхны медалийг авчирч, мөн эмэгтэй боксчдоос анхны гавьяат болсон тамирчин. Мөн Дэлхийн цомын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медалийг эх орондоо авчирч байсан манай шилдэг боксчдын нэг.
Сүүлийн жилүүдэд АНУ-ын Виржиниад амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийж, уралдаан тэмцээнд оролцсоор байгаа Нандиа өнгөрсөн тавдугаар сард Тулса хотноо болсон АНУ-ын үндэсний аварга шалгаруулах "Алтан бээлий" тэмцээнд (Golden Gloves of America) 54 кг (119 lbs)-ийн буюу bantamweight жинд торолгүй түрүүлж аварга болсон билээ. Тэгвэл Нандиа энэ ялалтаараа сонирхогчдын боксын замналаа өндөрлүүлж, мэргэжлийн боксын рингэнд гарахаар Z's Boxing Gym -д бэлтгэлээ базааж, бас энэ клубтээ дасгалжуулагчаар ажиллаж байна.

М.Нандинцэцэг энэ есдүгээр сарын 26-нд (09.26.2026) АНУ-ын Мэриланд мужийн Балтимор хотын "Patapsco arena"-д мэргэжлийн рингэнд анхны тулаанаа хийх гэж байна.
Тэрбээр PTP (Ponytail Promotions) промоушений хүрээнд зохион байгуулах World Championship Boxing Series LXXXI тулаанд оролцох юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
