Монголын волейболын шигшээ багийн гурван тамирчин энэ улирал Балбын мэргэжлийн лигт тоглосон. Ж.Энх-Эрдэнэ, М.Уранбаяр, Г.Төрмандах нар орон нутгийн сулхан “Annapurna Spiker Kings” багт элссэн ч “Extreme Energy Drink Nepal Volleyball League” лигийн аварга болгож чадсан байна. Тус баг манай тамирчдыг ирэхээс өмнө ямар нэг цом, медаль хүртэж байгаагүй ажээ.

Лигийн финалд тэд “Karnali Shivraj” багтай тааран өрсөлдөж, (25-15, 25-20, 25-18) ялалт байгуулсан. Манай гурван тамирчин торон дээр ноёрхож, хаалт, довтолгоонд тэргүүлсээр ийнхүү лигийн аварга боллоо. “Annapurna Spiker Kings” баг монгол мөнгөөр 47 сая төгрөгийн шагнал хүртсэн байна.
М.Уранбаяр финалын шилдэг тоглогчийн "Player of the Match" шагнал авлаа.
