UBLife Logo
Улс төр

Ерөнхий сайд Н.Учрал Японд айлчилна

Ерөнхий сайд Н.Учрал Японд айлчилна

“Япон, Монгол улсууд есдүгээр сарын 29-нд дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ” гэж КИОДО агентлаг мэдээллээ.

Мэдээнд дурдсанаар хоёр улсын засгийн газраас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын айлчлалыг 29-нд зохион байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Энэ өдөр тэрээр Японы Ерөнхий сайд Санаэ Такаичитэй уулзаж, хэлэлцээр хийнэ.

Энэхүү уулзалтаар эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа өргөжиж байгааг баталгаажуулах төлөвтэй байна. Японы засгийн газар нь Хятад, Орос улстай хиллэдэг Монгол улстай харилцаагаа гүнзгийрүүлж, эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх ёсонд суурилсан олон улсын дэг журмыг хадгалахын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байна.

“Монголын экспортын гол хэсэг нь Хятад руу чиглэдэг бөгөөд шатахууны хангамжийн хувьд Оросоос ихээхэн хамааралтай байдаг. Нөгөөтээгүүр, Япон, АНУ-ыг "гуравдагч хөрш" гэж тодорхойлж, олон талт дипломат харилцаа явуулдаг. 2022 онд Японтой харилцаагаа "тусгай стратегийн түншлэл" болгон сайжруулсан. 2027 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо” гэж тус агентлаг мэдээлжээ.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү нар энэ сарын 3-ны өдөр Монголд айлчилж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээр хийсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...