UBLife Logo
Нийгэм

Дэлхийн банк Монгол Улсад “Country compact” боловсруулах санал тавилаа

Дэлхийн банк Монгол Улсад “Country compact” боловсруулах санал тавилаа

Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт бодлого, эрх зүйн шинэчлэл, геологийн судалгаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа.

Энэ хүрээнд уул уурхайн салбарын “Country Compact” боловсруулахыг санал болгосон бөгөөд уг баримт бичиг нь гэрээ, санамж бичиг биш, хууль зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг хүлээлгэхгүй, харин хамтын ажиллагааны зорилго, тэргүүлэх чиглэл, хугацаа, хүрэх үр дүнг тодорхойлох тунхгийн шинжтэй баримт бичиг юм.

АҮЭБ-ын сайд Г.Дамдинням Монголын талын тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж, геологи, геофизикийн судалгааг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын үндэсний бодлого, газар ашиглалтын нэгдсэн бодлого боловсруулах, салбарын мэдээллийг нээлттэй болгох нэгдсэн платформ бий болгох шаардлагатайг онцлов.

Дэлхийн банкны тал Монголын санал, тэргүүлэх чиглэлд тулгуурлан Country Compact-ийн төслийг боловсруулж танилцуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...