UBLife Logo
Цаг агаар

Улаанбаатарт лхагва, пүрэв гарагт бороо орно

Улаанбаатарт лхагва, пүрэв гарагт бороо орно

Улаанбаатарт шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Нийслэлд 23-нд өдөртөө, 23-наас 24-нд шилжих шөнө, 27-ноос 28-нд шилжих шөнө бороо, 29, 30-нд өдөртөө ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Энэ сарын 28-нд нутгийн баруун хагаст, 29, 30-нд нийт нутгаар эрс хүйтэрнэ.

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...