UBLife Logo
Нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад салбарын 46 үйлдвэр, компани нийт 1600 орчим нэр төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн. 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 79 хувьд хүрээд байна.

Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц энэ сарын 18-ны өдрийн байдлаар 576.7 мянган тонн байв. Энэ нь нүүрс нөөцлөх төлөвлөгөөний биелэлт 94 хувьд хүрсэн дүн юм.

Есөн дулааны цахилгаан станцын 20 зууханд их болон дунд засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд есөн зуухны ажлыг бүрэн дуусгаж, 11 зуухных үргэлжилж байна. Мөн таван дулааны цахилгаан станцын турбогенераторт их болон дунд засвар хийхээр төлөвлөсөн. Өдгөө найман турбогенераторын засварыг бүрэн дуусгаад байна.

Оргил ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эх үүсвэрийн чадлын дутагдалд орох, импортын эрчим хүчний хязгаар тавигдах, доголдох тохиолдол гарвал Улаанбаатар хотын хэмжээнд 14 багцаар хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад буй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...