UBLife Logo
Дэлхий

Сүүлийн замдаа ч сүртэй явья: Оршуулга, буяны газрын үзэсгэлэн худалдаа

Сүүлийн замдаа ч сүртэй явья: Оршуулга, буяны газрын үзэсгэлэн худалдаа

ОХУ-ын нийслэл Москва хотод оршуулгын ёслол, чимэглэл, үйлчилгээнд зориулсан “Некрополь” үзэсгэлэн худалдаа болж байна.

Цэргийн “Вагнер” бүлэглэлийн удирдагч агсан Евгений Пригожиний цэрэг хувцастай хөшөө,  “Сектор Газа” хамтлагийн ахлагч Юрий Хоягийн хөрөг зурагтай булшны чулуу олны анхаарлыг татлаа.

Мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар талийгаачийн гэрэл зургийг “амилуулж”, амьдралын чухал үйл явдлынх нь видео бичлэг хийдэг шинэ үйлчилгээ гарчээ.

Авсны дүрстэй түлхүүрийн оосор, “хиймэл” амьд цэцэг, авс гээд хийгээд байвал энэ салбарт эдийн засгийн маш их боломж байгаа нь харагдлаа.

За тэгээд нэгэнт үхсэнийх булшны чулуу, хөшөөгөө чанартай чулуугаар хийлгэх хэрэгтэй.

Хөшөөн дээрх бичиг, сийлбэрийг тусгай машинаар гүйцэтгэнэ.

Үнэтэй материалаар хийсэн дээд зэрэглэлийн авсны үнэ байрны үнэтэй тэнцэнэ.

Буяны газруудын ширээн дээр байх ёстой гоёл.

Гавлын ясны үнэ нь материал, хийцээсээ шалтгаалаад янз бүрийн үнэтэй.

Гашуудлын хувцас гэхэд олон төрөл.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...