БНХАУ-ын Шэньжэн хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзаж, ярилцлаа. Хамгийн сүүлд тэд 2025 оны наймдугаар сард Аляскад уулзаж байлаа.
Уулзалт 40 минут үргэлжилжээ. Талууд уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл хийсэнгүй. Уулзалтад ОХУ-ын талаас Шадар сайд, Санхүүгийн сайд Антон Силуанов, ГХЯ-ны сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Санхүүгийн сайд Скотт Бессент нар оролцжээ.
Трампын мэдэгдэл
-Гурван талын дээд хэмжээний уулзалтыг тэсэн ядан хүлээж байна.
-ОХУ-ын удирдагчтай би олон жил сайн харилцаатай байгаа. Нэг нэгнээ эртнээс мэднэ.
-Энэ удаагийн уулзалтаар маш сайн үр дүнд хүрнэ гэж итгэж байна. Уулзалтын дараа олон сайн зүйл эхлэх болно гэж би бодож байна.
-Бид хоёр энд дахиад уулзана.
