Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ажил амьдралын тэнцвэрийг хадгалах 3 зөвлөгөө


Ажил амьдралын зохист хэмжээг баримтлан, үр бүтээмжтэй ажиллах тухай "The Blurt Foundation"-ий CEO Жейн Хардигийн "Ted Ideas" нийтлэлийг хүргэж байна. Түүний #WhatYouDontSee кампанит ажил нь фэйсбүүк болон олон нийтийн сүлжээдээр түгэж, нийт 750 мянган удаа уншигдан, олон мянган хүмүүст ажлын стресс, зохистой ажлын дэглэмийн үнэ цэнийг ойлгуулсаар байна. АНУ-д явуулсан судалгаагаар компаний ажилчдын 40 хувь нь "хэт их" стресстэй ажилладаг бол 25 хувь нь "ажил бол амьдралын хамгийн том стресс" гэж үзжээ. 


Ажилдаа хэчнээн дуртай байлаа ч ажил хүний амьдралын бүх зүйл биш гэдгийг санаарай. Ажилдаа хязгаар тавьж, зохист хэмжээгээр ажиллах нь амьдралынхаа бусад үнэт зүйлд гаргах цаг завыг гаргаж өгдөг. Ингэхдээ ажлаа тодорхой хэмжээгээр зааглаж, амьдралаасаа ялгаж салгах хэрэгтэй. Уян хатан, чөлөөтэй, тодорхой дүрмийг өөртөө зохион баримтлаарай. Жишээ нь, өдөр тутам хэчнээн чухал ажилтай байсан ч тодорхой цаг унтан амарч, өөртөө амралт өгөх гэх мэт. Ажилдаа хязгаар тавина гэдэг нь ажлын бус цагаар ажлаа ор мөргүй мартаж, ажлын цагаар ажлаасаа өөрт зүйлийн тухай огт үл эргэцүүлэхийн нэр биш юм. 

Эсрэгээрээ, хил хязгаартай байснаар тодорхой цагт тодорхой чухал зорилгыг өөрт тавьж, "ард нь" гарч чадах юм. Үүний тулд дараах арга замуудыг мөрдөөрэй. 

1. Өөрийн үнэ цэнээ ойлгон ухамсарлах

Хүн өөртөө гутарч, чаддаггүй зүйлээ олж харах тусам өөрийн үнэ цэнээ бага багаар мартдаг. Үүний улмаас "burnout" буюу ажлаасаа төвөгшөөн сэтгэл гутрах шинж тэмдгүүд илэрнэ. Дарга, удирдлага, зах зээлдээ хэчнээн шүүмжлүүлсэн ч гудайж бөхийхөөргүй хүчирхэг үнэ цэнийг өөртөө төлөвшүүлээрэй. Ингэх нь шүүмжлүүлэх тусам алдаагаа засч сайжруулан, илүү боловсрох хүчийг өгөх болно. Баг хамт олны дунд өөрийгөө өчүүхэн, чадваргүй, мэдлэггүйгээр мэдэрч болох ч ганцхан ажил таныг бүрэн дүүрэн тодорхойлохгүйг санаарай. Ажил бол амьдралын нэг хэсэг болохоос бүх утга учир биш. 

2. Товч бөгөөд тодорхой зарчимтай байх 

Ажлын бус цагаар ажиллах, ажлаасаа болж оройтох, амралтын өдрөөр ажиллахыг "хичээл зүтгэл" хэмээн хардаг цаг өнгөрчээ. Та ажлаасаа гадуур дуртай зүйлтэй байх, хайртай хүмүүстээ цаг гаргах, амрах, аялах эрхтэй. Ажлын гэрээндээ байгуулсан ажил үүргийнхээ л дагуу ажиллах ёстой болохоос бүхий л амьдралаа ажилдаа зориулан байж "Шилдэг ажилтан"-д тооцогдоно гэдэг утгагүй. Тиймээс өөрийн ажиллах зарчмыг байгууллага, хамт олондоо ойлгуулж, зохистой ажиллах талаар тэдэнд ч мөн уриалаарай. Үүний тулд дараах зарчмууд танд хэрэг болно. 

- Ажлын цагтаа ажлаа үр бүтээмжтэй хийх;

- Ажлыг аль болох ажлын цагт нь хийж гүйцэлдүүлэх, ажлын бус цаг руу "сунгахгүй" байх;

- Ажлаа төлөвлөн зохицуулж, бэлтгэл болон гүйцэтгэл сайтай байх;

- Ажлын бус цагаар хийдэг, дуртай зүйлтэй байж ажлын ядаргаагаа тайлах;

- Үнэхээр дуртай, хүссэн ажлаа хийж буй эсэхээ өөрөөсөө асуух, хэрвээ танд хангалттай санхүү боломж байсан бол энэ ажлаа хийсээр байх эсэхээ тунгаах;

- Сайтар амарч, амралт завсарлага авах нь эргээд ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлдөг болохыг санах.

3. "Ажлаасаа уйдах эмгэг" (Bornout)-д өртөхөөс сэргийлэх 

Өдөр тутмын ажилдаа таагүй хандах, ажил нь хүч сорьсон мэт санагдахгүй байх, ажлын цагаар өөр зүйл хиймээр санагдах, фэйсбүүкээр хэсэх, найзуудтайгаа чатлах, "худлаа" хэлж чөлөө авах, ажлын хамт олонтойгоо түнжин хагарах, ажил нь утга учиргүй мэт санагдах, ганцаардах, гуниглах, дарамт мэдрэх зэрэг шинж тэмдгээр дээрх эмгэг илэрнэ. Эцэст нь, та ажлын төлөө амьдрах бус амьдралын төлөө ажилладаг гэдгийг санаарай. 

Холбоотой нийтлэл: "Ажлаасаа уйдах эмгэг" буюу эрч хүчээ алдахаас хэрхэн сэргийлэх вэ?

Эх сурвалж: TedX.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Фото: 1970-аад оны Нью Йорк дахь уушийн газрын ховор зургууд
2
8 цагийн өмнө
Wonder Girls хамтлагийн гишүүн асан, жүжигчин Ан Сохи бараг л хагас нүцгэлэв
3
9 цагийн өмнө
"Exhuma" БНСУ-ын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй аймшгийн кино болжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.