UBLife Logo
Newsfeed

Монголын шинэ аймшгийн тоглоом "Carnival Hunt"-ийн богино трейлер цацагдлаа

Монголын шинэ аймшгийн тоглоом "Carnival Hunt"-ийн богино трейлер цацагдлаа

Beer Night Studio-г бид "Fragile" гэх тоглоомоор сайн мэдэх билээ. "ОННЦ ДҮМД" анимейшнийг бүтээсэн рэппер Rokit Bay болон Beer Night Studio-гийн хамт олон тус 2D зураглал бүхий видео тоглоомыг 2020 онд гаргаж. Монголдоо төдийгүй гадаадад ч ихээхэн танигдаж байсан бол энэ удаа тэдний шинэ тоглоомын сураг гарлаа.

"Carnival Hunt" нэртэй шинэ тоглоом тун удахгүй бидний хүртээл болох нь. 

Тоглоомын танилцуулга бичлэгийг хүлээн авна уу.

Энэхүү тоглоом нь олуулаа тоглож болох "Multiplayer" загвартай бөгөөд нэг тоглогч Карнивал мангас болж бусад тоглогчид туулай болох болно. Зөвхөн туулайнууд амьд гарах ёстой ч биш мангас хүртэл амьд гарахын тулд хожих шаардлагатай гэнэ. Тэгэхээр маш өрсөлдөөнтэй, дээрээс нь зүрх дэлсүүлсэн тоглоом болох нь ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
7
1
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.