Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дасгалын дараа бие яагаад нөхөн сэргэх хэрэгтэй байдаг вэ?


Бидний олонхын хувьд бие галбираа хадгалах, жингээ хасах, өөрийгөө илүү сайхнаар мэдрэх нь тэнцвэртэй хооллолт болон дасгал хөдөлгөөнтэй холбоотой байдаг. Гэхдээ бидний бие дасгал хооронд нөхөн сэргэж, бэхэждэг гэдгийг санах хэрэгтэй. Herbalife Nutrition компанийн фитнес зөвлөх Линда Патковска дасгалын дараа амарч, ухаалгаар биеэ сэргээх нь урт хугацааны үр дүнд яагаад чухал болохыг тайлбарлалаа.

Дасгалын дараа нөхөн сэргэх нь хүн бүрд хэрэгтэй

Спортоор тогтмол хичээллэхийн ач тусыг үгүйсгэхийн аргагүй.* Тухайлбал, дасгал хөдөлгөөн нь зүрхийг дэмжиж, үйл ажиллагааг нь сайжруулж, урт хугацаанд үйл ажиллагааг нь тогтворжуулдаг. Дасгалын үеэр зүрхний хэмнэл түргэсч, илүү их хэмжээний цусыг судасны тогтолцоо руу шахан, бие махбодыг хүчилтөрөгчөөр хангахад тусалдаг бөгөөд тархины цусан хангамжийг сайжруулан, үйл ажиллагааг нь дэмждэг. Түүнчлэн дасгалын үеэр бие махбод нь эерэг сэтгэл хөдлөлийг бий болгодог эндорфин буюу аз жаргалын дааврыг ялгаруулдаг. 

Дасгалын хөтөлбөр эсвэл ачааллын түвшнээс үл хамааран дасгалын дараа нөхөн сэргэх нь бүх хүнд хамааралтай. Бид бүхний бие нэгэн ижил эд эсүүдээс бүрддэг. Тиймээс мэргэжлийн кроссфитын тамирчны бие махбодод гэртээ иогоор хичээллэдэг эсвэл үе үе гүйх дуртай хүмүүсийн бие махбодод шаардагдах тэр л амралт, сэргэх боломж хэрэгтэй. 

Дасгал хөдөлгөөний үед бидний булчин гликогены нөөцөө түлш болгон ашигладаг. Үүнээс болж дасгал хийж байх үед булчинд хуримтлагдсан энерги (гликоген) шавхагддаг. Түүнчлэн булчингийн бүтцэд задрал явагддаг. Тиймээс дасгалын дараа гликогены нөөц болон булчингийн уургаа нөхөн сэргээх хэрэгтэй. 

Бие махбоддоо нөхөн сэргэх боломж олгосноор булчин нөхөн сэргээд зогсохгүй илүү бэхэждэг. Нөхөн сэргэх явцад булчингууд биед ирж буй ачаалалд дасан зохицож байдаг. Ингэснээр дараагийн дасгал сургуулилалтын үеэр гүйцэтгэл илүү сайжирдаг.

Дасгалын дараа хэрхэн бүрэн нөхөн сэргэх вэ?

Ачаалалд оруулж, шавхсан нөөцөө биедээ эргэж хуримтлуулахын тулд нөхөн сэргэх үйл явцыг зөв болгож, бие махбодод бүхэлд нь ашиг тус хүргэх хэдэн зөвлөмжүүдийг дагахыг зөвлөж байна. 

Herbalife Nutrition–ын фитнес зөвлөх Линда Патковскагийн хэлж буйгаар тэнцвэржүүлсэн хооллолт нь амьдралын чанарыг сайжруулах, өөрийгөө илүү сайхнаар мэдрэх хамгийн чухал хүчин зүйлсийн нэг. Дасгал сургуулилалтын амжилтын 80% нь шим тэжээлээс шууд хамааралтай байдаг. Дасгалын дараа шаардлагатай хэмжээний уураг болон нүүрс ус хэрэглэснээр гликогены нөөцийг хурдан нөхөж, булчингийн уургийн нийлэгжилтийг эрчимжүүлдэг. Тиймээс дасгалын дараа зөв шим тэжээл авснаар хүн бие махбодоо илүү хурдан нөхөн сэргэхэд тусалж чадна.

Бидний хэрэгцээ, зорилго болон амьдралын хэв маяг харилцан адилгүй байдаг тул олон хүнд зөвөөр нөхөн сэргэх цаг хүрэлцдэггүй эсвэл зөв шийдэл байдаггүй. Энэ тохиолдолд орчин үеийн ухаалаг шийдлүүд тусалж болох юм.

Herbalife Nutrition нь тэнцвэржүүлсэн шим тэжээлийн салбартаа тэргүүлэгч бөгөөд дэлхий даяар сая сая хүмүүст эрүүл хооллолтын хувь хүнд тохирсон шийдлийг санал болгодог. Мөн уургийн өндөр агууламжтай, L-глутамин болон ВСАА агуулсан, бэлтгэл сургуулилалтын дараа хэрэглэх зориулалттай Herbalife24 Хүч сэлбэгч уургийн коктейль шинэ бүтээгдэхүүнийг боловсруулан гаргасан.** 

Линда Патковскагийн хэлснээр “Уураг бол тэнцвэржүүлсэн хооллолтын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бидний эсийн бүтцийн үндсэн элемент юм. Дасгалын дараа чанартай, шингэц сайтай уургийг хангалттай хэмжээгээр авахыг зөвлөж байна. Herbalife24 Хүч сэлбэгч уургийн коктейль нь шар сүүний болон казеин гэх хоёр төрлийн уураг агуулсан. Эдгээр нь булчингийн жин нэмэгдэхэд, нэмэгдсэн жингээ хадгалахад тусална. Түүнчлэн зохих хэмжээний нүүрс ус агуулдаг. Ихэвчлэн дутуу үнэлэгддэг энэ шим тэжээл нь спортоор хичээллэсний дараа бие махбодыг энергиэр цэнэглэхэд зайлшгүй шаардлагатай”. 

Түүнчлэн энэхүү нөхөн сэргээх ундаа нь L-глутамин болон энергийн солилцоо хэвийн явагдах, цусны улаан эсүүд бүрэлдэх, бие махбодоор хүчилтөрөгчийг зөөвөрлөхөд туслах төмөр агуулсан.

Мэргэжилтний зөвлөж буйгаар дасгалаа хийж дууссаны дараа 30-45 минутын дотор багтаж Herbalife24 Хүч сэлбэгч уургийн коктейлийг хэрэглэх хэрэгтэй.** Гэхдээ өдрийн туршид, ялангуяа дасгалын үеэр болон дараа хангалттай хэмжээний ус уугаарай. Булчингийн уян хатан чанар, булчинд хүрэх цусны урсгалыг сайжруулахын тулд үндсэн дасгалын дараа сунгалтын дасгал хийх шаардлагатай. Үүнээс гадна бие махбод унтаж байх үедээ хамгийн сайн нөхөн сэргэдэг тул унтахад хангалттай цагийг зарцуулах хэрэгтэй.

*Өөрийн дасгал хөдөлгөөний горимдоо өөрчлөлт оруулахаас өмнө мэргэжилтэнтэй зөвлөлдөнө үү. 

**Архаг өвчинтэй эсвэл яг одоо эмчилгээ хийлгэж байгаа бол Herbalife Nutrition-ын бүтээгдэхүүнүүдийг хооллолтдоо оруулж, хэрэглэж эхлэхээс өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.