Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

WOW: “ГАРЧИГ” нэвтрүүлгийн тухай мэдвэл зохих 5 баримт


Урлаг бидний амьдралд ямар үүрэг, бас хэрэгцээтэй вэ? Яруу найраг, уран зохиол, дуу хөгжимгүй амьдрал ямар байх вэ? Энэ бол хүний төрөлхтөн амьдарч байсан цагт биелэх боломжгүй асуултууд. Хүний амьдралын эрчим эргэлт, хөөр баясал, гуниг гутралыг даван туулахад, бас амьдралын олон талт байдлыг эргэн харахад урлаг бидэнд тусалдаг. Тиймээс энэ удаа дэлгэцнээ гараад долоо хонож буй "Гарчиг" цуврал нэвтрүүлгийг онцоллоо.


1

Байгуулагдаад удаагүй байгаа ч олон сонирхолтой контент нэвтрүүлгээрээ залуусын анхаарлыг татаж буй “Central” телевизийн шинэхэн нэвтрүүлгийн уриа нь “Таны оюуны царааг тэлж, мэдрэмжийн ертөнц рүү хөтөлнө”. 

2

Нэвтрүүлэг яруу найраг, уран зохиол, хөгжим гэсэн гурван хэсэгтэй. Уран зохиолоор дагнасан нэвтрүүлэг болж буйгаараа онцлогтой. Бас өөр өөр хөтлөгч, сонгодог орчин, шилмэл бүтээл гээд онцлох зүйл олон. 

3

“Агшин” булангаас бид хөтлөгч Ж.Бямбажав, Ч.Очгэрэл, Э.Зулгэрэл нарын уншсанаар Монголын шинэ үеийн залуу яруу найрагчид хайр, эрх чөлөө, ганцаардал, хүлээлт, хот, цас, намар, ахуй, үхэл, аав ээж үр, байгаль, залуу нас, эх орон, агшин тусгалыг хэрхэн илэрхийлснийг уншина.

4

Харин “Алгасаж болохгүй” буланд дэлхийн уран зохиолын сод туурвилыг ярилцана.  Хүн төрөлхтний утга зохиолыг 1500 номоор тоймлож болно. Гэхдээ тэдгээрээс яг үнэндээ 150 нь л сод туурвил байдаг. Тэрхүү сод 150-иас яасан ч алгасаж болохгүй 15 ном бий. Зохиолч, орчуулагч, МУСГЗ Г.Аюурзана бичгийн урлагт амьдралаа зориулсан хүндэт зочдын хамт жинхэнэ уншигчийн алгасаж болохгүй 15 номыг нэрлэж байна. 

5

“Анир” буланд Үг, аяараа дэлхийг бишрүүлсэн 15 дууны түүхээр Рэппэр Sekstsagaanbogd-той аялж, The Noon Jazz Band-тай амьд хөгжмийн ертөнцийг мэдэрнэ. Бид дэлхий нийтээрээ ойлголцдог ганцхан хэлтэй. Тэр бол урлагийн хэл. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Met Gala: Дэлхийг гайхуулахаар Нью-Йоркийг зорьдог оддын гоёл
2
Өчигдөр
XAOS: Монголд ирэх Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмийн зохиолч Бен Фростын туха...
3
Уржигдар
XAOS: Монголд ирэх алдарт уран бүтээлч Риоичи Күрокавагийн тухай 10 баримт
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.