Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Агаарт агуулагдах PM 2.5 тоосонцор зөвшөөрөгдсөн ДЭЭД хэмжээнээс 14.6 ДАХИН их болжээ


Өнөөдрийн /2021.11.29/ 13:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод байршуулсан 16 агаарын чанар хэмжигчийн 14 нь бохирдолтой гэх үзүүлэлтийг зааж байна. Хайлааст орчимд "их бохирдолтой", 1-р хороолол орчим "бохирдолтой" байгаа бол бусад бүсийн заагч "бага бохирдолтой" байгааг Agaar.mn сайтаас харж болох юм. 

Харин дэлхийн агаарын чанарын (IQair.com) сайтын мэдээллээс үзвэл 3 бүс "маш их бохирдолтой", 4 бүс "бохирдолтой", 3 бүс "бага бохирдолтой" байна. 

Хамгийн их бохирдолтой хотуудын жагсаалтад Пакистаны Лахор хот 410 буюу "аюултай" хэмжээний бохирдолтойгоор бичигдэж байгаа бол Монгол Улс 8-т бичигджээ. 

Яг одоо Улаанбаатар хотын агаарт агуулагдах PM 2.5 индекс нь ДЭМБ-ийн зөвшөөрсөн дээд хэмжээнээс 14.6 дахин их байна. 

Агаарын чанар нь улаан төвшинд хүрсэн үед - Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрнэ.

Агаарын чанар нь улбар шар төвшинд хүрсэн үед - Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө. 

Тиймээс гадаа орчинд агаарын чанар муудсан үед дараах зөвлөгөөг даган мөрдөхийг ДЭМБ-аас зөвлөж байна. 

- PM 2.5 тоосонцроос хамгаалах амны хаалт тогтмол зүүж, 2 цаг тутам сэлгэх;

- Дотор орчинд агаар цэвэршүүлэгч суурилуулж, агаар цэвэршүүлэгч тасалгааны ургамал тарих;

- Тоосонцор хуримтлуулдаг хивс, хивсэнцэр хэрэглэхгүй байх

- Үсээ боох, бохирдол хуримтлагдахаас сэргийлэх

- Чийгтэй цэвэрлэгээ байнга хийж, тоосжилтыг багасгах

- Дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэх

- Хүүхдээ агаарын бохирдолтой үеэр салхилуулах болон дараах зөвлөгөөг даган мөрдөөрэй. 

Эх сурвалж: Agaar.mn, IQAir.com, ДЭМБ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
4 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.