UBLife Logo
Нийгэм

13 настай монгол охиныг бүлэглэн зодсон солонгос охидод хорих ял оноов

Ub.life
Ub.life
13 настай монгол охиныг бүлэглэн зодсон солонгос охидод хорих ял оноов

БНСУ-д 13 настай монгол охиныг зургаан цагийн турш бүлэглэж зодсон солонгос дөрвөн охиныг яллах шүүх хурал өчигдөр болжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч хоёр охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн хоёр охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөөд байв.

Тиймээс БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ (ГИЭРХ)-аас хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-ын хэвлэл мэдээлэлд гомдол гаргасан. БНСУ-д улсын үндэсний телевиз ( SBS, MBS, JTBC)-үүд шударга үнэний талд зогссоны хүчинд уг хэрэг БНСУ даяар цацагдаж, БНСУ-ын ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор дөрвөн солонгос охинд тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг оногдуулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.