UBLife Logo
Ok to be different

Ажлын байр ба ялгаатай байдал | Бидний мэдвэл зохих тоон баримтууд

Ub.life
Ub.life
Ажлын байр ба ялгаатай байдал | Бидний мэдвэл зохих тоон баримтууд

Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Нийгмийн олон талт, ялгаатай бүлгүүдийг хөдөлмөрийн орчинд тэгш хамруулах нь дэлхий дахинд хэзээ хэзээнээс илүү чухалд тооцогдох боллоо. Хүмүүс хэн гэдгээсээ үл хамааран ажлын байрандаа ялгаварлалгүй, шударга үнэлэгдэж байж нийгэмд үүссэн тэгш бус байдлын зөрүү багасах юм.

Тэгвэл ажлын байран дахь олон талт, ялгаатай байдал гэж юу вэ? 

Товчоор, жендэр, арьс өнгө, хэл, угсаа гарал, бэлгийн чиг баримжаа, боловсрол зэрэг өөр хоорондоо ялгаатай хүмүүсийг ажиллуулах, тэдний тэгш оролцоог хангах, хөдөлмөрийг нь шударга үнэлэх тухай асуудал юм. Судалгаагаар ажилчдын 57 хувь нь одоо ажиллаж буй компаниа энэ тал дээр өшөө илүү сайжрах шаардлагатай гэж үзжээ. Олон талт бүлгүүдийг эгнээндээ нэгтгэх нь компани төдийгүй хувь хүн, нийгэмд ашигтай гэдгийг тал бүрийн судалгаа харуулж байна. Тухайлбал, нийгмийн тал бүрийн төлөөллөөс бүрдсэн ажилчидтай, тэднийг тэгш боломжоор хангаж чадсан компанийн:

Нийгмийн олон талт бүлгүүд, тэдний ялгаатай байдал гэдэгт төрөлхийн, нийгмийн, байгууллагын гэх мэт олон хүчин зүйл хамаардгийг ӨМНӨХ нийтлэлд дурдсан билээ. Харин энэ удаа жендэр, арьс өнгө, үндэс угсаагаар ялгаатай хүмүүсийг ажиллуулахтай холбоотой зарим тоон баримтыг хүргэж байна. 

Асуулт: Танай байгууллага хэдэн эрэгтэй, эмэгтэй ажилтантай вэ, тэдний дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий юу? Нас, хүйс, боловсрол, үндэс угсаа, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, итгэл үнэмшлээрээ бусдаасаа өөр нэгэндээ танай удирдлага, хамт олон чинь хэр ээлтэй, хүндэтгэлтэй ханддаг вэ? Хөдөлмөрөө шударга үнэлүүлж, өсөж дэвших тэгш боломжоор хангагдсан болов уу? 

Жендэр 

  • “Fortune-500” буюу АНУ-ын шилдэг 500 компанийн 6.6 хувь нь эмэгтэй гүйцэтгэх захиралтай. (Fortune)

  • C-Suite буюу удирдах түвшинд ажиллаж буй хүмүүсийн ердөө 23 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. (Women in the Workplace)

  • Ажлын байранд эмэгтэйчүүдэд давхар стандарт тавьдаг гэж судалгаанд оролцогчдын 40 хувь нь үзжээ. Өөрөөр хэлбэл, тэд эрэгтэйчүүдтэй ижил хэмжээнд үнэлэгдэж, өсөж дэвшихийн тулд тэр хэмжээгээр илүү хичээл зүтгэл гаргаж, саад бэрхшээлийг даван туулдаг гэсэн үг юм. (Clear Company)

  • Шинэ ажилтан хөлсөлж буй менежер ямар хүйсийн хүн байхаас үл шалтгаалан эрэгтэй хүнийг ажилд авах магадлал хоёр дахин өндөр байдаг. (PNAS)

  • Тэнцүү тооны эрэгтэй, эмэгтэй ажилчидтай компани 41 хувиар их ашиг, орлоготой ажилладаг. (Clear Company)

Арьс өнгө, үндэс угсаа 

  • Арьс өнгөний олон талт байдлыг дэмжиж, хүлээн зөвшөөрдөг байгууллага бусдаасаа 35 хувиар илүү бүтээмжтэй ажилладаг байна.

  • Ажлын байранд хүмүүсийн үндэс угсааг ойлгож, хүлээн зөвшөөрөх нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг бууруулан нийгмийн эв нэгдлийг сайжруулдаг. 

  • Компанийн удирдах түвшний ажилчид болон жирийн ажилчид нь өөр өөр гарал угсаатай байх нь компанид ашигтай байдаг гэжээ. Энэ нь ердөө 1 хувиар сайжрахад л нэг ажилтны оруулдаг хувь нэмэр мөнгөн дүнгээр жилд 729-1590 доллараар өсдөг гэж үзжээ.

Нэмэлт:

Ажил хайж буй хүмүүсийн 67 хувь нь ажиллах байгууллагаа сонгоход  "ажлын байран дахь олон талт байдал" чухал нөлөөтэй гэж үзжээ. 

Миллениалуудын 74 хувь нь бүх ажилчдаа тэгш хамруулж, боломж олгож чаддаг байгууллага илүү инновацлаг байдаг гэж үзжээ.  (Deloitte)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна