Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гар утсандаа амьдралаа "даатгадаг" хүмүүсийн ЗУРГААН төрөл


Гар утас амьдралын чухал хэрэглээ гэдэгтэй бүгд санал нийлнэ. Гэхдээ гар утсандаа арай дэндүү амьдралаа даатгадаг хүмүүс байдгийг ч мартаж болохгүй. Тэдгээр хүмүүсийг дараах зургаан төрөлд хувааж болох юм.   

Гар утсаараа амьдралаа "базагч"

Тэд бол өдөр тутмын бүхий л төлөвлөгөө, уулзалтын цагаа нэг бүрчлэн утсандаа сануулдаг зарчимч, ажил хэрэгч хүмүүс. Хийх ажлын жагсаалт, худалдаж авах зүйлсээ бичиж авахгүй л бол мартчихдаг, өглөө 10 удаа сэрүүлэг тавьж байж л орноосоо өндийдөг хүмүүс мөн энэ ангилалд багтана. Товчхондоо, утас нь л тэдэнд "Одоо бос, одоо ажилдаа яв, одоо уулзалтандаа ор" гэдгийг хэлж, сануулдаг билээ.   

Дуусашгүй "хобочин"

За даа, тэдний утас уулздаг залуутайгаа бичсэн чатаас эхлээд мийм, энд тэндэхийн постон доорх хэрүүл, оддын амьдрал гээд бүх л төрлийн хобо бүхий скрин шотоор дүүрэн байдаг. Тэднийгээ найз нөхөд рүүгээ чатаар явуулж, хобо базаж байж л сэтгэл нь "цаддаг." Тэдэн рүү чат бичихэд үргэлж ямар нэг "мэдээтэй" байна. "Хүүш, яасан гээч, энийг харсан уу" гээд эхэлж байвал классик хобочин мөн дөө. Хааяа ярианаас нь залхаж мэдэх ч ийм хүмүүстэй чатлахад бараг л таныг уйдаахгүй дээ.   

"Зураг аваагүй л бол тэр үйл явдал болоогүй гэсэн үг"

Энэ төрлийн хүмүүсийн амьдралын уриа нь "Зураг аваагүй л бол тэр үйл явдал болоогүй гэсэн үг."   Тэд идсэн хоол, суусан газар, уншсан ном, уусан кофе гээд үзсэн, тааралдсан бүхнийхээ зургийг дарж байж л санаа нь амардаг. Тэд хаа ч явсан түмэн өнцгөөр бумантаа зургаа даруулдаг тул сайн камер л хамгаас чухал юм. Гоё мэдээ дуулгахад, төгс зураг авахыг хүсэгчдэд Huawei Nova 8i утас л хэрэглээнд нь нийцэж мэднэ. Энэ бол бүх цаг үеийн хамгийн төгс, ухаалаг камертай гар утасны загвар билээ. Бас Huawei Nova 8i утсыг Улаанбаатар хот болон орон нутгийн салбаруудаар хэдийн худалдаалж эхэлснийг сонссон уу? Та ЭНД дараад л хүүгүй, урьдчилгаагүй нөхцөлтэй Simple зээлээр энэхүү утсыг авах боломжтой.   


Тоглоомчин

Олон юм ярилтгүй!   Утас нь пилетки шиг халтал тоглодог, утсан дээрээ нэжгээд тоглоом татаад бүр ангилчихдаг хүмүүс ямар ч авралтгүй энэ ангиллынх. Тэдний хувьд утас бол бараг л "хоол", суултуур бол хамгийн тухтай сандал юм. 

"Бүх асуудал надад хамаатай"

Ийм төрлийн хүмүүст илрэх хамгийн түгээмэл шинж тэмдэг бол ганцаараа инээх, уйлах, уурлах.    Сэтгэл хөдлөл нь сошиалаас үзэж буй мэдээллийн уур амьсгалаар л хувьсаж байдаг. Тэдний уриа бол "Бүх асуудлаар байр сууриа илэрхийлнэ".   

Метаверс ертөнцийн оршин суугч

Тэдний амьдрал чухамдаа виртуал ертөнцөд л өрнөдөг. Тэрэндээ ч сайн. Бодит амьдрал дээр даруухан, чимээгүй хүмүүс мэт санагдаж мэдэх ч фэйсбүүктээ галзуу пост бичиж, онлайнаар үерхэж, өдөр тутмын амьдралаа сторидож товчхондоо виртуал ертөнцөд л уйлж, инээж, шархалж, баярлаж, нөхөрлөж, хайрлаж дадсан хүмүүс юм. Гэхдээ хааяа ч болов утаснаасаа гарч амьдарна шүү, та нар минь!   

Хамгийн их уншилттай
1
2022.05.29
Street fashion | Бороотой хотын загварлаг залуус
2
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
3
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
холбоотой мэдээ
1
Уржигдар
5 настай хүү халуун машинд түгжигдсэнээс болж амиа алджээ
2
Уржигдар
"М-Си-Эс Кока-Кола" Playtime наадмын талбайг "эко" аргаар услан өнгө нэмж байна
3
Уржигдар
“Чингис хаан” нисэх буудал руу нийтийн автобус 20 мянган төгрөгийн тарифаар явж эхэллээ
санал болгох
1
Уржигдар
Анхны виртуал гишүүнтэй "Superkind" К-поп хамтлагийн тухай 7 баримт
2
3 өдрийн өмнө
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
3
3 өдрийн өмнө
2060 он гэхэд 65-аас дээш насныхан 1.2 тэрбумд хүрнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
4
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.