Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Мартын 8: Эрчүүдэд л тохиолддог ТАВАН асуудал + Шийдэх арга


Хэдхэн хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Энэ өдөр эрчүүдэд тохиолддог нийтлэг асуудал, тэдгээрийн шийдэх мэргэн аргуудаас хуваалцаж байна.   

Тэдний авахыг хүсэж буй бэлгийг яаж мэдэх вэ?

Хайртай бүсгүй, ээж, эгч, ажлын бүсгүйчүүд гээд эмэгтэйчүүдэд хүссэн бэлгийг нь сонгоно гэдэг ер нь л адармаатай ажил. Гэхдээ тэдний авахыг хүсэж буй бэлгийг "цэвэрхээн" олоод мэдчих аргууд бидэнд байна!   

  • Юун түрүүнд түүний утсан дахь скрин шотуудыг шалгаад үз. "Дараа авна даа" гэж бодсон зүйлс тэнд л байдаг.
  • Фэйсбүүктээ шэйрлэсэн постуудыг нь шинж.
  • Сайн найзаас нь асуу. Он сар өдөртэй хэлээд өгнө гэж мэд.   
  • Хамгийн сүүлд ярьсан зүйлсээ сана. Үзэхийг хүссэн тоглолт, кино, хэрэгцээтэй байгаа зүйлээ тэр ямар нэгэн байдлаар дурдсан л байж таарна. 
  • "Хайр нь чамд гоё бэлэг бэлдсэн, чи юу гэж бодож байна", "Дүүдээ, ээждээ ямар бэлэг өгвөл зүгээр вэ" гэхчлэн түүний хүслийг тандсан асуултаар авахыг хүссэн зүйлийг нь тааварлаж болно.

Хаана, юу, хэзээ?   

Эмэгтэйчүүдийг баярлуулах үйл ажиллагаа бэлгээр тогтохгүй нь ойлгомжтой. Тэр өдөр хаана, юу хийх вэ гэдэг нь эрчүүдийн хувьд философийн шинжтэй асуулт юм.   Мэдрэмжтэй шүү гэдэг магтаал хүртэхийг хүсэж байвал төлөвлөгөөгөө аль болох эрт гарга, цагийг нь тулгах хэрэггүй гэж захье. Дүрэм ёсоор Мартын 8-нд бүх үйлчилгээний газар хүн ихтэй, захиалга дүүрсэн, тоглолт, кино театрын тасалбар хэд хоногийн өмнө дууссан байх вий. Тиймээс одооноос захиалгаа өг, тасалбар худалдаж ав, хүргэлтээ хийлгэ андуудаа!

Мөнгөгүй ч гэсэн баярлуулах мэргэн арга байна уу?

Эрчүүд минь олон олон баярыг тэсэж амьдардаг улс шүү дээ. Баяр болгоноор мөнгөтэй байна гэж юу байхав дээ. Гэхдээ л хайртай хүндээ хэрэгтэй зүйлийг нь өгч баярлуулмаар байвал шийдэл байна. Та хамгийн шилдэг камертай Huawei 8i ухаалаг гар утсыг хүүгүй, урьдчилгаагүй нөхцөлөөр худалдан авах боломжтой. Ердөө л ЭНД дараад асуудлаа шийдээрэй.   

Ажлынхаа эмэгтэйчүүдийг хэрхэн "мэдрэмжтэй" баярлуулах вэ?

Хайртай бүсгүй, ээж, дүүгээ баярлуулах нэг хэрэг. Харин хамт ажилладаг эмэгтэйчүүдээ мэдрэмжтэй баярлуулна гэдэг өөр нэг хэрэг билээ. Арай танай байгууллага эмэгтэйчүүддээ өдөр нь нэг нэг сарнай бэлэглээд, орой нь зад шоуддаг "уламжлалаа" хадгалсаар байгаа юм биш биз?   Тэгвэл энэ жил жендэр, хүний эрхийн мэдрэмжтэй тэмдэглэхэд тус болох санаачилгыг та гаргаж яагаад болохгүй гэж! Жишээ нь, 

  • Бэлэг худалдаж авсан ч дотоодын энтрепренер эмэгтэйчүүдийн гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сонгох
  • Салбартаа манлайлагч эмэгтэйг урьж, ажил дээрээ уулзалт зохион байгуулах 
  • Ажлын байранд жендэрийн тэгш байдлыг сайжруулах уриалга гаргах (уян хатан ажлын нөхцөл, эмэгтэйчүүдийн манлайллыг ахиулах хөтөлбөр, эмэгтэйчүүдэд зориулсан менторшип, көүчинг гэх мэт)

Байзаараа! Баярын өдөр юм уу, эрхийн өдөр юм уу?   

Хэдийгээр бид "Эмэгтэйчүүдийн баяр", "Мартын 8" хэмээн нэрлэж заншсан ч энэ бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдгийг бүү мартаарай. Тиймээс эмэгтэйчүүдийг ганц өдөр баярлуулахдаа биш, цаг ямагт хүний эрхийг дээдлэгч, мэдрэмжтэй нэгэн байх нь тэдэнд барьж буй хамгийн чухал "бэлэг" байх болно.   

Хамгийн их уншилттай
1
2022.05.29
Street fashion | Бороотой хотын загварлаг залуус
2
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
3
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
холбоотой мэдээ
1
Уржигдар
5 настай хүү халуун машинд түгжигдсэнээс болж амиа алджээ
2
Уржигдар
"М-Си-Эс Кока-Кола" Playtime наадмын талбайг "эко" аргаар услан өнгө нэмж байна
3
Уржигдар
“Чингис хаан” нисэх буудал руу нийтийн автобус 20 мянган төгрөгийн тарифаар явж эхэллээ
санал болгох
1
Уржигдар
Анхны виртуал гишүүнтэй "Superkind" К-поп хамтлагийн тухай 7 баримт
2
3 өдрийн өмнө
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
3
3 өдрийн өмнө
2060 он гэхэд 65-аас дээш насныхан 1.2 тэрбумд хүрнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.